Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул болон мэргэжилтэн Ж.Гантулга нартай ярилцлаа.
1800-2000 ДУГААР ЛУУ ЗАЛГАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙГАА
СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул:
-СЭМҮТ-д хүмүүс их ханддаг уу?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд галзуу, солиотой хүмүүс л хэвтдэг гэх хандлага иргэдийн дунд байсаар байна. Энэ хандлагаас болоод СЭМҮТ-д хандахаас зайлсхийх тохиолдлууд байдаг. Ийм учраас тусламж үйлчилгээгээ эрт авч чадахгүй хүндрүүлэх тохиолдол цөөнгүй. Манай эрүүл мэндийн төвд стресс болон тулгамдсан асуудлаар хандсан хүмүүсийн тоо 2019 онд 4848 байсан бол 2023 онд 6634 болж нэмэгдсэн. Энэ тоо өсөн нэмэгдэж байна.
-Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авч болох вэ?
-Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тусгай газар бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв юм. Аймаг, орон нутаг болон дүүрэгт амьдардаг бол эрүүл мэндийн төвийнхөө хажуу дахь сэтгэцийн эрүүл мэндийн тасагт тусламж үйлчилгээг авч болно.
-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн утсаар залгаж үйлчилгээ авах боломжтой байдаг гэсэн. Хэр ачаалалтай байдаг вэ?
-Манайх 1800-2000 утсаар 24 цагийн турш нээлттэй зөвлөгөө өгдөг. Энэ дугаар луу залгах иргэдийн тоо өмнө жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа. Гэхдээ тус дугаарыг мэдэхгүйгээсээ болоод зөвлөгөө авч чадахгүй олон хүн байх шиг байна.
-Цаашид энэ үйлчилгээг нэмэх шаардлага байгаа юу?
-Мэдээж. Нийгэмд сэтгэлзүйн асуудалтай олон хүн байгаа. Бүгд тусламж үйлчилгээгээр хангагдаж чадахгүй. Тийм учраас энэ тусламжийг өргөтгөхөд анхаарч байгаа. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилттэйгээр өргөжүүлэхээр ажиллаж байна.
ХҮН ӨДӨРТ ДУНДЖААР 60 МЯНГАН БОДОЛ БОДДОГ
СЭМҮТ-ийн мэргэжилтэн Ж.Гантулга:
-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн утсаар залгаж үйлчилгээ авах боломжтой байдаг гэсэн. Хэр ачаалалтай байдаг вэ?
-Утасны зөвлөгөө нь эмгэг гэхээсээ илүүтэй эмнэлэгт очих хэрэгтэй юу, үгүй юу гээд өөрийгөө ямар түвшинд байгаагаа мэдэх буюу тулгамдсан асуудлыг нь шийдэж өгдөг. Тиймээс утсаар холбогдвол цаг заваа үрэхгүй зөвлөгөөгөө авч чадна. Биднээс зөвлөгөө авах гэсэн хүмүүс хүсвэл нэрээ нууцалж болно. Энэ үйлчилгээ бол үйлчлүүлэгч рүүгээ ойртсон шинэлэг арга юм.
-Ер нь сэтгэцийн эрүүл мэндээ хэвийн байлгахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?
–Хүн өдөрт дунджаар 60 мянган бодол боддог гэдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг. Үүний 80 хувь нь сөрөг бодол байдаг бол 95 хувь нь дахин давтагддаг гэж үздэг. Энэ их бодлын урсгал хүнийг ядрааж, стресстүүлдэг. Тиймээс сөрөг бодлуудаа хаяж сурах, хэн нэгэнд уурласан бол уучилж сурах хэрэгтэй. Мөн шаардлагагүй зүйлсэд үгүй гэж хэлэх нь ч стрессийг багасгаж байдаг. Үүнээс гадна сайн унтаж амрах, агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм.
More Stories
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
Дунд ахлах ангийн сурагчид маргаашаас эхлэн таван долоо хоног амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Тодруулбал, энэ хичээлийн жил...
МАН-аас дэд сайдаар томилох 14 хүнийг танилцууллаа
МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдаар томилох 14 хүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.Нийт...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...