ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн үйлчилгээг нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд олгоно гэж мэдэгдлээ. Тэрбээр “Өнөөдөр манай улсын нийгмийн халамжийн зардал жил бүр нэмэгдэж байна.
Олгож байгаа нийт халамжийн 75-80 орчим хувийг амьжиргааны түвшин харгалзахгүй олгодог нийтлэг мөнгөн тэтгэмж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн үйлчилгээний эрхзүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтлахаар тусгасан.
Нийгмийн халамжийн салбарын бодлогын шинжилгээний ажлын хэсгийн гишүүдтэй уулзах үеэр ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж хувийн хэвшил, ТББ-ыг оролцоог дэмжих, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.
Мөн цалинтай эх, эцэг нийгмийн хамгааллын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх талаар ярилцав.
Цаашид нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд чиглүүлж, боловсрол, эрүүл мэнд, хүнсний гэсэн төрөлжсөн хэлбэрээр үзүүлнэ” гэв.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...