Байгалийн түүхийн музейн барилгын тендерийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Шинээр музейн барилгыг барих тухай яригдаж, 2006 онд царцаж байсан түүхтэй. Тэгвэл найман жилийн туршид яригдаж буй шинэ музейн барилгыг өнөөдөр буюу есдүгээр сарын 05-ны өдөр эхлүүлэх арга хэмжээ боллоо.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд хэд хэдэн удаа зарласан тендер цуцлагдаж хамгийн сүүлд буюу 2023 оны долоодугаар сарын 01-ны өдөр 138.5 тэрбум төгрөгийн тендер зарлаж Содон номин констракшн ХХК шалгарсан байна.

Содон номин констракшн ХХК шинэ музейн барилгыг барихад 133,284,079,755 төгрөгийн санал ирүүлж шалгарсан аж. Уг компани нь 2012 онд байгуулагдсан, Болдбаяр Баттулга гэх хүний хувийн эзэмшлийнх.


Тухайн музей Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн барилгын 2024 оны 05 сард ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Шинэ музей нь гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Содон номин констракшн ХХК-ны тендерийн түүхийг эргэн сөхвөл нийт 35 тендер оролцжээ. Үүнээс 15 тендерт шалгарчээ.
Содон номин констракшн ХХК нь 15 тендерт шалгарч, нийтдээ 218 тэрбум 696 сая 928 мянга төгрөгний тендер авчээ.


Содон номин констракшн ХХК тендерийн булингартай түүхээс сийрүүлбэл, 2021 оны 8 сард “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал асан Чулууны Чинбатыг ажлын өрөөнөөс нь баривчилжээ. Тэрээр “Содон номин констракшн” ХХК-нд хууль бусаар тендер олгож, үйл ажиллагаа нь эхлээгүй байхад төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон нь илчлэгджээ. Угтаа бол урьдчилгаа шилжүүлж, нийт хийгдэх ажлын хэдэн хувийн биелэлттэй явж буйгаас хамаарч дараа дараачийн мөнгөн дүнг үе шаттайгаар шилжүүлэх ёстой байсан ч Ч.Чинбат эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн бүх зардлыг тус компанид шууд шилжүүлсэн аж. Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд баривчлагдаж, 48 цаг хоригдсон “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбат суллагдсан даруйдаа өөрийн хүсэлтээ өгч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн гэнэ. Үүгээр зогсохгүй тэрбээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар хэвлэлүүд онцолж байв.


“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал асан Чулууны Чинбат

Б.БАТТУЛГА:Ч.ЧИНБАТ ГЭДЭГ ХҮНИЙ ЗУРГИЙГ НАДАД ХАРУУЛСАН. БИ ТЭР ХҮНИЙГ ОГТ ТАНИХГҮЙ
Хэвлэлийнхэн энэ талаар “Содон номин констракшн” ХХК-ны захирал Болдбаярын Баттулгаас тодруулахад “Манайх тэр тендерт оролцсон нь үнэн. Гэхдээ тэр хууль бус гэдэг талаар нь мэдэх юм алга. Тухайн үед хоёр компани өрсөлдөж, манай компани тендерт ялсан. Уг тендерийн хүрээд бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн. Хэдхэн хоногийн өмнө намайг АТГ-аас дуудсан. Дуудсаных нь дагуу би очиж бүх бичиг баримтаа үзүүлж, тайлбар өгсөн байгаа.
Санхүүжилтээ 100 хувь авсан гэдэг нь худлаа байх аа. Тэр чинь эхлээд ажлаа хийгээд, гүйцэтгэлээ бичиж байж үлдэгдэл мөнгөө авах ёстой шүү дээ. АТГ шалгагдаж байгаа Ч.Чинбат гэдэг хүний зургийг надад харуулсан. Би огт танихгүй. Тийм болохоор албаны хүмүүст “Би үнэхээр танихгүй юм байна. Таньдаг бол нуулгүй хэлнэ” гэдгээ мэдэгдсэн. Манай компани аливаа тендерт орж л байдаг, унаж л байдаг. Өгөө аваатай л явдаг шүү дээ. Тэр тендер нууцаар хийчихсэн биш, ил тод явагдсан сонгон шалгаруулалт. Энэ тендерийг “ямар учиртай юм бэ” гэж надаас асууж байна гэж ойлгосон. Намайг шалгаж байгаа хэрэг биш байх” гээд мултарчээ.
Хоёрдугаар будилаан: 4 жил дамжин баригдаж байгаа ч одоо болтол ашиглалтанд ороогүй 28-р сургууль

БШУЯ-наас “Сургуулийн барилга буулгаж, шинээр барих, 960 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 28 дугаар сургууль/” гэх нэртэй тендерийг 2022 оны зургаадугаар сарын 2-нд зарлажээ. Тус тендерийн нийт төсөвт өртөг нь 11 тэрбум юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус барилгыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд сурагчдыг хичээлийн танхимаар хангахын тулд сарын 35 сая төгрөгийг МҮИС-д төлдөг аж. 2-3 жилээр нь түрээсэлсэн гэж үзвэл бараг тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байх учиртай” гэдгийг хэлж байлаа. Үүнээс гадна тус сургуулийн сурагчидтай уулзаж ярилцахад “Сургууль л хурдан баригдаасай. Үнэхээр хэцүү байна” гэдгийг онцолж байв.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...