Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах ногоон бүсэд хяналт шалгалтын ажлыг энэ оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.
Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан зохих зөвшөөрөлгүй 24 отогт байрлаж байсан 97 хүнийг уулнаас буулгаж, хууль бусаар түүж бэлтгэсэн самрыг хуулийн хүрээнд шалган шийдвэрлэж байна.
Мөн “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 34 шуудай цайруулсан Сибирь хушны үр, идээ /самар/-г хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Болц гүйцээгүй үед хуш модны самрыг түүж хэрэглэх нь дараах эрсдэлийг дагуулдаг байна.
Түүхий самар нь давирхай ихтэй учир нян, вирус амархан үржиж хуримтлагддаг тул шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсгэх аюултай.

Болц гүйцээгүй үед самрыг хуш модноос салгах зорилгоор хүчтэй түншсэнээр (мунадах) гол иш ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, өвчин, хортонд нэрвэгдэх, үрлэлтийн хугацаа уртсах, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бууруулна.
Иймд иргэдийг хуш модны самрын болц гүйцээгүй байгаа үед түүж хэрэглэхгүй байхыг ЗӨВЛӨЖ байна.
More Stories
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний түүхт 390 жилийн тэгш их ой 2025 онд тохиож байна
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ ТҮҮХТ 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АЖИЛЛАЖ...
Л.Мөнхбаатар: Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үүрэг өгсөн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар харьяа агентлаг, байгууллага удирдлагуудад дараах асуудлаар үүрэг даалгавар...
Киргиз улстай “Гэмт этгээд шилжүүлэх тухай” гэрээ байгууллаа
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-нд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх...
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-ын элчин сайдын хүлээн авч уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...