Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
Тус хорооны 34, 35 дугаар байрны/”Нэхмэлийн шар” гэж нэрлэгддэг/ 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй орчинд амьдарч байсан нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон.
Өнгөрсөн онд тус хоёр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн дөрвөн блок бүрэн тохижилттой, тоглоомын болон чийрэгжүүлэх талбай, ногоон байгууламж бүхий 580 айлын орон сууцны барилгын ажлыг ‘’Мөнх ариун булаг” ХХК гүйцэтгэж эхэлсэн юм.
Эхний хоёр блок буюу 290 айлын орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, гадна фасад болон дотор заслын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгч компани ажиллаж байгааг “Нийслэлийн Орон Сууцны Корпорац” компаниас мэдээллээ.
More Stories
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний түүхт 390 жилийн тэгш их ой 2025 онд тохиож байна
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ ТҮҮХТ 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АЖИЛЛАЖ...
Л.Мөнхбаатар: Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үүрэг өгсөн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар харьяа агентлаг, байгууллага удирдлагуудад дараах асуудлаар үүрэг даалгавар...
Киргиз улстай “Гэмт этгээд шилжүүлэх тухай” гэрээ байгууллаа
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-нд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх...
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-ын элчин сайдын хүлээн авч уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...