Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан өнөөдөр /2024.06.25/ мэдээлэл өглөө.
Энэ жил тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохионо. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийн ажиллаж байна. Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхээр болжээ.
Харин хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй.
Торуудбал, баяр наадмын үеэр Нарантуул зах нүүж ирэхгүй гэсэн. Түүнчлэн Төв цэнгэлдэх орчимд 7850 автомашины зогсоол төлөвлөсөн байна. Хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл авах боломжтой.
Хүй долоон худагт хуушуурын 200 орчим гэрт зөвшөөрөл олгоно.
Харин хуушуурын худалдаа эрхлэх үедээ зүлгэн дээр тос асгасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн. 21 дарь эхийг цомцог гэрт байрлуулж, олон нийтэд анх удаа дэлгэхээр төлөвлөсөн. Мөн уран зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх бөгөөд “Нарантуул зах шиг биш өв соёлоо харуулсан наадам болно” гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...