Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг өнөөдөр /2024.06.26/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар ил захидал бичээгүй. Сонгуулийн үеэр ийм худал мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна. Б.Ганхуягийн өнгөрсөн өвөл Хүний эрхийн үндэсний комисст бичсэн захидлын зургийг ашиглаж, түүнийг захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагыг залруулга гаргахыг хүсч байна” гэв.
Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон, Чингис хаан банкинд эдийн засгийн давуу байдал олгож “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцон, 5.9 жилийн хорих ял оноож, 9.9 тэрбум төгрөгийг хураан авсан юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...