Баянгол дүүргийн хэмжээнд нийт 125 км хатуу хучилттай авто зам байдгаас 57 хувь буюу 72.1 км авто замыг 2016-2024 оны хооронд шинэчлээд байгаа аж.
10 дугаар хорооллын Далангийн зам, Гэмтлийн эмнэлгийн зам, Мод боловсруулах үйлдвэрийн зам, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдсон гэр хорооллын зам, “Од” кино театрын, “Модны 2”-ын дунд зам зэрэг нийт 33.1 км автозамын бүтээн байгуулалтыг хийж, шинэчилсэн байна. Үүнээс “Модны 2”-ын замыг 12 метрийн өргөн, 4 эгнээтэй, хоёр талдаа 1.5 метрийн явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн шинэчилжээ. Мөн дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хорооны гэр хороололд 3.3 км хатуу хучилтай автозамыг шинээр тавьсан байна.
Ингэснээр Баянгол дүүргийнхэн зэргэлдээ Чингэлтэй, Сонгинохайрхантай шороон биш хатуу хучилттай автозамаар шууд холбогдоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд эхлүүлсэн автозамын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 100 хувь шинэчлэх зорилтын хүрээнд 57 хувийг нь шинэчлээд байгаа.
Дүүргээс сонгогдсон гишүүний хувиар өнгөрсөн 4 жилд 33,1 км авто замын ажлыг улсын төсөвт тусгуулж хийлгэсэн бол 2024 оны улсын төсөвт 22,9 тэр бум төгрөгийг тусгуулж 22 км авто замын ажлыг дүүрэгтээ хийлгэхээр төлөвөсөн нь ч хийгдэж эхэлсэн гэв.
Харин өнөөдөр 3, 4 дүгээр хорооллын голын замын эхний хэсгийн ажил дуусч хөдөлгөөн нээгдсэн байна.
Ташрамд дурдахад энэ сард тус хорооллын 3 том замын ажил эхэлж байгаа аж.
Үүнд :
– Хорооллын эцсээс ахуйн үйдчилгээний уулзвар хүртэлх 3,4 р хорооллын голын 1.8 км кам
– Бичлийн зам буюу Хасбаатарын гудамжны 2,2 км авто зам
– Энхбаярын зам буюу Өргөөгийн уулзвараас зурагтын замтай холбогдох 1,6 км авто замууд тусгагджээ.










More Stories
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Дунд ахлах ангийн сурагчид маргаашаас эхлэн таван долоо хоног амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Тодруулбал, энэ хичээлийн жил...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...