Нийслэлийн Онцгой Комисс (НОК)-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тодруулбал үер усны эрсдэл ба урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням дараах мэдээллийг хэлсэн юм.
Тэрбээр “Улаанбаатар хотод хоёр хоногийн хугацаанд үргэлжилсэн бороо орлоо. Улмаар Туул голын түвшин 260 сантиметрээс 340 гаруй сантиметр болж, үерлэсэн. Ингэж Туул голын үерийн түвшин 340 сантиметрт хүрсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 сантиметрээр багасаад нийт 70 сантиметрээр татарсан талаарх мэдээллийг Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас өгч байгаа.
Онцгой байдлын байгууллагад үер усны нөхцөл байдалтай холбогдуулаад 211 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Үерийн үеэр хүн амь насаа алдсан нөхцөл байдал үүсээгүй. Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 29-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Мэргэжлийн байгууллагууд хамтран эрсдэл үүсэж болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа үерийн эрсдэлтэй бүс, аман дээр буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, цаашдаа бүр албадан нүүлгэх үүрэг чиглэлтэй байгаа” хэмээв.
“Өчигдөр НОБГ-т хоёр удаагийн золгүй дуудлага бүртгэгдлээ”
Үргэлжлүүлэн “Өчигдөр НОБГ-т хоёр удаагийн золгүй дуудлага бүртгэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд тогтоол усанд осолдож амь насаа алдсан. Мөн 41 настай эрэгтэй Сэлбэ голд санамсар болгоомжгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай осол гарлаа. НОБГ-ын аврах ангийн бүрэлдэхүүн дөрвөн хүн амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдалд шуурхай очиж, амь насыг нь аварсан. Тогтоол ус намхан эсвэл гол үерлээгүй гэж хайхрамжгүй хандсанаар амь насаа алдах эрсдэл үүсэж байна” гэдгийг анхаарууллаа.
Түүнчлэн “Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагийн 04:00 цагаас эхлээд Хан-Уул дүүргийн Биокомбинатад алба хаагчид ажиллаж байна. Тухайн бүсийн голын салаанд оршин сууж буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр голын түвшин хэвийн хэмжээнд ороогүй буюу үерийн аюултай түвшинд хэвээр байгаа. Иймд тухайн бүсийн иргэдэд гэр орон руугаа орохгүй байх зөвлөмжийг өгч байна. Аюулгүй нөхцөл байдалд шилжтэл хүлээцтэй хандахыг уриалж байна” гэлээ.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...