Шинэ парламентад 126 төлөөллөө сонгох мөч хаяанд иржээ. Товчхондоо дөрвөн жилд нэг удаадаа иргэд төр барих эрхээ эдэлдэг. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, үлдсэн 48 гишүүнийг жагсаалтаас сонгоно. Тиймээс сонгогчид өмнөх жилүүдийн сонгуулиас арай өөрөөр саналаа өгнө гэсэн үг.
Хоёр саналын хуудас бөглөх ба эхний саналын хуудаснаас өөрийн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгоно. Хоёр дахь саналын хуудаст энэ жилийн сонгуульд оролцож буй 21 нам, хоёр эвслээс зөвхөн нэгийг сонгох учиртай.
Тиймээс сонгогчид хэрхэн саналын хуудсаа бөглөж, нэр дэвшигчид болон намаа яаж сонгох талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг сурвалжиллаа.
“БАГААР НЬ ДЭМЖИХГҮЙ БОЛ САНАЛ ХҮЧИНГҮЙ БОЛНО ГЭСЭН”
Баянзүрх дүүргийн 38-р хороо Улаанхуарангийн эцэст очив. Тус хороонд байрлах “Баганат өргөө” хорооллын замын зүүн талд байх гүний худгаас ус авахаар хэдэн хүн дугаарлан зогсоно. Эхний саналын хуудас дээр хүмүүсээ сонгоод, дараагийн хуудаснаас намаа сонгох юм гэсэн зөв үү гэж өөр хоорондоо ярилцана. Эндээс харахад иргэд ерөнхийдөө хоёр саналын хуудас бөглөнө гэдэг мэдээллийг авчээ.
“Зурагтаас мэдээлэл авдаг. Тэгээд зуу гаруй хүмүүсээс тавхан хүн сонгох юм уу, яг яахаа бас сайн мэдэхгүй байна. Зөвхөн нэг намаас таван хүн юм уу, эсвэл нам болгоноос таван хүн сонгох бил үү “гэж асуух нь тэднийг бүрэн дүүрэн мэдээлэлгүй байгааг илтгэнэ. Ус түгээх байрны хажууд суугаа хоёр хүн “Бид хоёр яг наад асуудлаар чинь ярьж байсан юм. Хоёр саналын хуудас бөглөхөө мэдэж байгаа. Хэвлэлээр наад талаар чинь мэдээлэл байнга өгч байгаа шүү дээ. Манай Баянзүрх дүүрэг наймдугаар тойрог юм билээ. Таван хүн сонгох юм байна лээ” гэв. Гэхдээ тэд багаар нь сонго гээд байгаа. Багаар нь заавал сонгох ёстой юм уу гэлцэж байлаа.
Учир нь, сонгуулийн материал тарааж буй ухуулагч “Багаар нь сонгохгүй бол болохгүй саналын хуудас хүчингүй болно” гэсэн мэдээллийг өгчээ.
Мөн хэдэн саналын хуудас бөглөх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгох, хэдэн мандаттай эсэхээ мэдэхгүй иргэн байв. Тэдний нэг “Баганат” хорооллын 405-р байрны дугаар тоотод оршин суух Халиунаа. Тэрбээр гэрээс гарахгүй болохоор мэдээлэл хомс байна. Манайх олон хүүхэдтэй болохоор зурагт бараг үздэггүй. Одоохондоо саналын хуудсаа яаж бөглөх, нэр дэвшигчдээ хэрхэн сонгохоо сайн мэдэхгүй байгаа. Сонгуулийн өдөр очоод болох байх аа гэсэн юм.
“Баганат” хорооллын оршин суугчид тухайн хороонд байх 239-р цэцэрлэгт байрлах хэсгийн хороонд саналаа өгөх аж.

Сонгуульд саналаа хэрхэн өгөх талаар иргэдэд мэдээлэл алга. Ээлжийн ажилтай болохоор хурал цуглаанд нь сууж амжихгүй юм. Манай тойргоос ямар хүн нэр дэвшиж байгаа, яаж саналын хуудас бөглөхөө мэдэхгүй гэх энэ эмэгтэйг Г.Пүрэвсүрэн гэдэг. Тэрбээр Шатахуун түгээх станцад ээлжийн ажил хийдэг. Өмнөх жилүүдэд саналаа өгч байсан. Энэ жил ёстой саналаа яаж өгөхөө мэдэхгүй байгаа. Өмнөх сонгуулиудад нэг л хуудас бөглөчихдөг байсан. Тэгвэл энэ жил хоёр хуудас бөглөх гэсэн. Саяхан л аав ээж хоёроосоо эхний саналын хуудаснаас нэр дэвшигчээ сонгож, дараагийнхаас нь намаа сонгох юм байна гэж ойлгосон. Аав ээж хоёр маань гэртээ байдаг болохоор зурагтаар мэдээлэл сайн авч байгаа байх гэсэн юм.
“АЛЬ Ч ХЭСГИЙН ХОРООН ДЭЭР ОЧИХОД САНАЛЫН ХУУДАС ХЭРХЭН БӨГЛӨХ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ”
Энэ мэт Баянзүрх дүүргийн иргэд хагас хугас мэдээлэлтэй байв. Тэгвэл харин эсрэгээрээ Хан-Уул дүүргийн иргэд бүрэн дүүрэн мэдээлэлтэй байгаа нь тааралдсан тав, зургаан хүнээс асуухад л тодорхой харагдлаа.
Тус дүүргийн 12-1-1 хэсгийн хорооны ахлагч М.Наранцэцэг “Зургадугаар сарын 3-аас эхлэн хэсгийн хороод байгуулагдсан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ жилийн сонгууль арай өөр байна гэдгийг сонгогчид ойлгож байгаа байх. Хэсгийн хороо байгуулагдсанаас хойш орж ирсэн иргэд манай хаяг дээр хэдэн хүн байна гэж ихэвчлэн асууж байна. Манай дүүрэг хэдэн мандаттай, хэдэн хүн сонгох вэ гэж асууж байгаа хүн одоохондоо байхгүй. Сонгогчид хэсгийн хороон дээр ирээд мэдээлэл авах нь нээлттэй. Хан-Уул дүүрэг 12-р тойрогт хамаарна. Гурван мандаттай. Хоёр саналын хуудас байгаа. Манай дүүргийн иргэд эхний саналын хуудас дээрээ өөрийн хүссэн гурван нэр дэвшигч сонгоно гэсэн үг. Хоёр дахь саналын хуудас дээрээс нам эвслүүдээс нэгийг сонгож будна. Харин сонгогч маань алдаа гаргасан тохиолдолд дахин саналын хуудас авч бөглөж болно. Манай хэсэг 2600 гаруй сонгогчтой. Тэгэхээр нийт 5200 саналын хуудас бөглүүлнэ гэхээр нэлээд ачаалалтай байна байх. Манай дүүргийнхэн бүх хэсгийн хороодоор дамжуулаад сонгогчдодоо цаасан хэвлэлээр саналын хуудас бөглөх заавар бүхий материалыг өрх бүрд тарааж өгсөн. Дүүргийн иргэд мэдээлэл сайтай байгаа гэж бодож байна. Хэрвээ эргэлзэж байгаа сонгогчид байвал хэсгийн хороон дээр ирээд асуух нь нээлттэй. Аль ч дүүргийн бүх хэсгийн хороод ялгаагүй ирээд асуувал хэлээд өгнө” гэв.


УИХ-ын сонгуулийн өдөр 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр бүх нийтээр амарч, сонгогч бүрийг саналаа өгөх боломжоор хангадаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд сонгуулийн ирц буурах хандлагатай болсныг харж болно. Тухайлбал, 1992 оны сонгуулиар ирц 95,6 хувь, 1996 оны сонгуулиар 92,1 хувь, 2000 оны сонгуулиар 82,4 хувь, 2004 оны сонгуулиар 82,2 хувь, 2008 оны сонгуулиар 86,46 хувь, 2012 оны сонгуулиар 67,28 хувь, 2016 оны сонгуулиар 73,58 хувь, 2020 оны сонгуулиар хамгийн бага буюу 73,6 хувийн ирцтэй байжээ. Санал өгөх өдрийг тусгайлан амралтын өдөр болгож, сонгогчийг санал өгөх боломжоор хангаж байгаа учраас иргэд саналаа хэрхэн өгөх талаар мэдээллээ авч, сонгуульдаа идэвхтэй оролцох иргэний үүргээ биелүүлэх нь чухал юм.
Өмнөх жилийн сонгуулиудад залуучуудын ирц муу байсан нь тоо баримтаас харагддаг. Жишээлбэл,
2020 онд:
- 18-25 насны иргэдийн 58.3 хувь буюу 218.627 иргэн
- 26-40 насны иргэдийн 64.3 хувь буюу 531.424 иргэн
- 41-55 насны иргэдийн 74.9 хувь буюу 432.098 иргэн
- 56-аас дээш насны иргэдийн 83 хувь буюу 293.746 иргэн тус тус саналаа өгсөн байдаг аж.
Тэгвэл энэ жилийн сонгуульд залуучууд саналаа заавал өгнө гэдэг байр суурьтай байгаа нь сайшаалтай.
САНАЛЫН ХУУДАС БУРУУ БӨГЛӨСӨН БОЛ ДАХИН НЭГ УДАА ШИНЭ САНАЛЫН ХУУДАС АВЧ БОЛНО
Саналаа хэрхэн өгөх талаарх мэдээллийг албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, цаасан хэлбэр гээд бүх хэлбэрээр сонгогчдод мэдээлэл өгч буй. Сонгогч саналаа өгөхдөө алдаа гаргавал нэг удаа дахин шинээр саналын хуудас авах боломжтой. Өөрөөр хэлбэл, буруу бөглөсөн, алдаа гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа дахин шинээр саналын хуудас авах боломжтой. Учир нь сонгогчид хоёр саналын хуудас бөглөх, олон нэр дэвшигч дугуйлах, нам, эвсэлд саналаа өгөх талаар мэдээлэлгүй алдаа оноо гаргаж эрсдэл үүсвэл саналын хуудас нь хүчингүй болох учраас ийнхүү нэг удаа боломж олгож байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буй.
Иргэд, сонгогчид өөрсдийн хүссэн эх сурвалжаас саналаа хэрхэн өгөх заавар мэдээллийг авах боломжтой. Хэнтий аймгийн иргэн Т.Хонгорзул “Анх удаа сонгууль өгнө гоё санагдаж байна. Өмнө нь сонгуульд нэг саналын хуудас бөглөдөг байсан гэсэн. Энэ жил хоёр саналын хуудас бөглөнө гэсэн. Интернэтээс хэрхэн бөглөх талаар заавар мэдээллийг авсан. Манай аймаг долдугаар тойрог юм билээ. Тэгэхээр эхний саналын хуудас дээрээ долоон хүнийг сонгоод хоёр саналын хуудас дээр ганцхан нам юм уу эвслээ сонгоно” гэж ярив. Энэ мэт залуучууд мэдээллээ интернэт орчноос авч байгаа ажээ.
21 аймаг есөн дүүрэгт нийт 2198 хэсгийн санал авах хороод байгуулагджээ. Сонгогч та зургадугаар сарын 28-нд 07.00-22.00 цаг хүртэл өөрт ойрхон байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өгөх боломжтой. Сонгуулиа өгөх нь иргэн бидний үүрэг учраас сонгуулиа заавал өгөхийг уриалж байна.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧИДУЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...