Калифорнид таван жилийн өмнө гэрээсээ зугтсан тэжээвэр илжиг буган сүрэгтэй хамт амьдарч буйг олжээ.
Зургадугаар сарын эхээр хийсэн нэгэн явган аялагчийн бичлэгт гарах илжгийг Дизель нэртэй тэжээвэр илжиг мөн болохыг эзэд нь таньжээ.
Алга болсон амьтныхаа аюулгүй байдалд санаа нь зовж байсан эзэд болох Терри, Дэйв Дрюри нар тайвширч, түүнийг шинэ гэр бүлд нэгдэн зэрлэг байгальд чөлөөтэй тэнүүчлүүлэх болсныг мэджээ.

2019 онд Дрюритэй Калифорниа мужийн Клир нуурын ойролцоо явган аялал хийх үеэр Дизель алга болжээ. Сайн дурынхан түүнийг долоо хоног хайсан ч үр дүнд хүрээгүй байна. Дараа нь явган аялагч Макс Феннел энэ сарын эхээр сүргийг олж хараад, “Аз жаргалтай, эрүүл илжиг байна” хэмээн тодорхойлж, бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Эзэн Дрюри “Хоёр тэс өөр төрлийн амьтан хоорондоо зохицож, нэгнийгээ гэр бүлдээ нэгтгэж болдог нь гайхалтай” гэжээ.
Дизель алга болсноос хойш Дрюригийн гэр бүл шинэ илжиг авсан бөгөөд алга болсон тэжээвэр амьтнаа барих талаар бодолгүй байгаа гэв. Дизель найм орчим настай бөгөөд илжиг 40 хүртэл жил амьдардаг байна.
Эх сурвалж: BBC
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...