Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн тоо нэмэгджээ. Түүнчлэн залилан мэхлүүлсэн, тэр дундаа цахим залилангийн хохирогчид их байна. Иргэдийн хууль зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тоо нэмэгдсэн ч иргэдийн хувьд олон шалтгааны улмаас хууль, эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ авч чаддаггүй. Энэ нь нэг талаас тухайн иргэдийн төлбөрийн боломж хязгаарлагдмал байдалтай холбоотой. Эдгээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий улсын өмгөөлөгчид ажиллаж байгаа ч иргэд тэр бүр мэддэггүй.
Төлбөрийн чадваргүй, тодорхой асуудлуудад холбогдсон, хохирсон, эрх зүйн зөвлөгөө шаардлагатай иргэд хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгчдөөр үнэ төлбөргүй өмгөөлүүлэх боломж бий.
Энэ талаар мэдээллийг Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас тодруулахад “Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчид төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага юм.
Бид өнөөдрийн байдлаар Нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг болон хүн ам ихтэй таван сумдыг хамруулан нийт 34 салбартай 52 улсын өмгөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4352 хүнд зөвлөгөө тусламж үзүүлсэн. Харин 2023 оны байдлаар нийт 10778 хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үүний 6271 нь эрэгтэй, 4507 нь эмэгтэй байна. Нийт 2962 хэрэг хүлээн авснаас эрүүгийн хэрэг 2829 тохиолдлоор давамгайлж байна. Иргэд өмгөөллийн үйлчилгээ авах хүсэлтээ Хууль зүйн туслалцааны төвд биеэр болон “Е-mongolia” системийг ашиглан илгээх боломжтой. Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдал нь Хур систем болон бусад нотлох баримтаар тогтоогдвол үйлчлүүлэгчийн хүсэлтийн улсын өмгөөлөгчид хуваарилан өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...