Евро-2024 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт Дортмунд хотод болсон F хэсгийн тоглолт Португал-Туркийн тэмцээнээр үргэлжилсэн бөгөөд тоглолтын үеэр Кристиану Роналдугийн фэн 10 гаруй насны хүү хамгаалалтыг сэтлэн багийн ахлагч Роналдуг чиглэн талбайд дундуур байдаг хурдаараа гүйж, Роналдутай сельфидэж амжлаа.
Сандлын араас гэнэт гарч ирэн багийн ахлагчийг чиглэн гүйсэн улаан өмсгөлтэй хүүг Роналду инээмсэглэн угтаж, зураг татуулжээ.
Хамгаалалтын албаныхан хүүг барих гэж талбай дундуур хөөсөн боловч мөрөөдлийн тамирчинтайгаа сельфидэж чадсан хүү гар утсаа атган хамгаалалтынхнаас зугтсаар талбайгаас гарсан.
Энэ тэмцээнийг үзэхээр стадион дүүрэн цугласан хөлбөмбөг сонирхогчид авхаалжтай сэргэлэн хүүг өхөөрдөн дэмжиж байсан агаад энэ дүрс бичлэг дэлхий даяар түгж, Евро-2024 тэмцээнийг тойрсон дуулианы нэг болж байна.
Энэ тэмцээнд Португал Туркийн тэмцээнд Португал 3:0-ийн харьцаагаар Туркийг буулган авсан юм.
Португалийн дасгалжуулагч Роберто Мартинез “Хамгаалалт өндөр түвшинд байгаа хэдий ч хөгжөөн дэмжигчид талбайд гарвал тоглогчид зугтах аргагүй” гэж хэлжээ.
Тэмцээний хоёрдугаар хагас болон сүүлийн шүгэл үлээсний дараа хэд хэдэн хөгжөөн дэмжигч 39 настай супер одтой зураг авахуулах гэж талбайд гарснаас тоглолт тасалдсан байна. Хөгжөөн дэмжигчдийн энэ үйлдлийг супер од таагүй хүлээж авсан байна. Роналдугийн фэн “сэльфи анчид” дасгалжуулагч Мартинезийн сэтгэлийг зовоож байна гэж Al Jazeera мэдээлэв.
More Stories
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалджээ
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн...
Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сард биржийн арилжаагаар шинэ бүтээгдэхүүн болох Баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байна
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан...
Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар “ТОП 6” тэмцээний үеэр хүүхэд, залууст зориулсан мэх, техникийн сургалт явуулна
Монгол Улсын гавьяат тамирчин, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Ташкент-2022” ДАШТ-ий алтан медальт Цэнд-Очирын Цогтбаатар жин тус бүрийн шилдгийг шалгаруулах...
Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгарууллаа
Дэлхийн хамгийн царай муутай нохой-2024 тэмцээн боллоо. Жил бүр зохиогддог уг тэмцээн Калифорниа мужийн Петалума хотын Сонома-Марины үзэсгэлэнд саяхан болж,...