БНХАУ-ын ГЕГ-аас эрсдэлийн үнэлгээний багийн мэргэжилтнүүд 2024 оны зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд Монгол Улсын угаасан ноос, ноолуурын 3 үйлдвэр, малын яс, өөх тос, уураг үйлдвэрлэж буй дөрвөн аж ахуй нэгж, шинээр эрх хүссэн малын яс, үйлдвэрийн бус техникийн тос, уураг үйлдвэрлэж буй зургаан аж ахуйн нэгжид тус тус эрсдэлийн хянан магадлагаа хийжээ.

Эрсдэлийн үнэлгээгээр хоёр улсын хооронд байгуулсан Протоколын хэрэгжилт, мал эмнэлгийн хяналт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн түүхий эдийн ул мөрийг мөшгөх тогтолцоо, үйлдвэрийн үйл ажиллагааны менежмент, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээ, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Монгол Улсаас 60 үйлдвэр, аж ахуй нэгж угаасан ноос, ноолуур, дөрвөн аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолж байна.

Хятад Улс нь гадаад улсаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлохдоо экспортлогч улсын үйлдвэрийн бичиг, баримтыг хяналтын хуудсаар хянан, цахимаар эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт бодит байдалд эрсдэлийн хянан магадалгаа хийсний үндсэн дээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын цахим сайтад бүртгэж, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авдаг журамтай. Ингэснээр БНХАУ-д уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ нэмэгдэх юм.
More Stories
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...