“Акуа Гарден” хорооллын барилгыг хэзээ нураах талаар хотын дарга мэдээлэл өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар “Захиргааны хэргийн шүүхэд 2024 оны зургаадугаар сарын 18-нд уг асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
“Акуа Гарден” хорооллын урд талын хоёр блокийг нурааж болно гэдэг шүүхийн шийдвэр гармагц нураахад бэлэн. Өмнөх Засаг дарга уг барилгыг нураах шийдвэр гаргасан. Гэвч уг шийдвэрийг түдгэлзүүлээд шүүхэд хандсан юм.
Улаанбаатарын иргэд, ААН-үүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд голын хамгаалалтын бүсэд олгогдсон байршилд “Акуа Гарден” хорооллын хоёр блокийг барьсан гэж үзэж, нураах шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр олон хүний амь нас, эрүүл мэндийн талд гарна гэдэгт итгэлтэй байна.
УБЗАА-ны дарга Ц.Төрхүү 16-20 давхар барилгыг нураах зургууд хийх талаар гадаадын инженерийн байгууллагуудтай удаа дараа уулзалт хийсэн байгаа” гэв.
Уг хорооллын хоёр барилгыг барьсаар байгаа юм.
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...