“Лам хүүхдүүдийн” гэх хэрэгт холбогдогчийн ээж мэдээлэл хийлээ. Тэрбээр хүү нь хилс хэрэгт гүтгэгдэн шоронд хорогдож байгаа гэв.
Сүүлийн нэг жилийн хугацаанд сэтгэлийн дарамттай миний бие өдөр ирэх бүр дордож, тамир тэнхээ минь барагдаж арга бараад ард түмэндээ хандаж өөрт тохиолдоод байгаа нөхцөл байдал, дуу хоолойг хүргэхээр энэхүү мэдээллийг хийж байна.
Миний хүү 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодорсон гэгээнтнүүдтэй хамт Энэтхэгийн шашны сургуульд явж суралцаад нийт 12 жил болсон. Энэ хугацаанд Түвд, Энэтхэг, Англи хэл сурч, сургуульдаа ч амжилттай, нэр хүндтэй байж, зиндаа ахиж удаа дараа шагнуулж байсан. 2023 оны хоёрдугаар сард миний бие нэлээн муудсан тул хүү минь намайг асрахаар эх орондоо ирсэн.

Энэ бол Гандан хийдийг харлуулах зорилготой үйл ажиллагаа
Хүүг минь гурвын гурван хүүхэд хүчиндсэн гэх худал мэдээллээр бүх насаар нь хорих зүйл ангийн заалтаар өдгөө шүүхэд шилжүүлээд байна. Миний хүү нэг ч хүүхэд хүчиндээгүй. Энэ бол Гандан хийдийг харлуулах зорилготой үйл ажиллагаа явагдсан гэж бодож байна. Үүнд хохирсон гэх хүүхдийн биед шүүх шинжилгээний байгууллагаар шалгуулахад гэмтлийн зэрэг, шарх сорви байгаагүй. Анагаахын олон ахмад эмч нараас судлахад насанд хүрсэн хүн 10-аад насны хүүхдийг хүчиндвэл шарх сорвигүй үлдэх учиргүй, амьдрал дээр тийм зүйл байхгүй гэдгийг хэлж байсан.
Хэрэг гарсан гэх цаг хугацаа дандаа зөрүүтэй. Тодруулбал, Хүүг минь Монголд байгаагүй, эсвэл Ганданд байгаагүй цаг үеүдийг хэлсэн байдаг. Ийм хэрэг болоогүйг олон түмэн мэдэх боловч гэрчийн мэдүүлэг өгч байгаагүй. Хохирсон гээд байгаа хүүхэд нь “Энэ бол гүтгэлэг” гэж хэлж байсан. Хохироосон гээд байгаа хүүхдүүдийн ар гэр гачигдалтай, ээж аав нь хүнд өвчтэй. Тийм айлын хүүхдүүдийг сонгож авч гүтгэсэн. Учир нь хэрэг тохоход араас нь хөөцөлдөх хүнгүй гэж анхнаас нь сайн судалсан гэж бодож байна.
Хуульчид болон Төрийн тэргүүн, ҮАБЗ, хараат бус шүүхийн байгууллага, ТЕГ, хууль хүчний байгууллагууд, Гандан хийд, ГХЯ, Энэтхэгийн ЭСЯ, эрдэмтэд, хувилгаад, багш нарыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, бидэнд туслаач гэж чин сэтгэлээсээ хүсье” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...