Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скаллс” мото клубтэй хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8, 9-нд Цонжинболдогт зохион байгуулна.

Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим мотоциклчин ирж оролцохоороо онцлогтой. Манай улсад мотоцикл сонирхогчдын тоо өнгөрсөн оноос 20 хувиар өссөн тоо барим бий. Мөн мото аялал хийдэг аж ахуй нэгжийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо өссөн байна.
Талын салхи 2024” олон улсын мото наадам нь мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, циркийн үзүүлбэр зэрэг хөтөлбөртэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам угсарлаа
Next post Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ