Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Энэ сарын 20-н буюу ирэх Даваа гарагт Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, үндэсний бичиг соёл, олон улсын музейн өдөр, Богд хааны ордон музейн хаврын нээлтэд зориулж БНСУ-аас бурхан багшийн лагшин эрдэнэсийг авчирч залах ёслол болно. Мөн энэ үеэр манай музейд хадгалагдаж буй бурхан багшийн шүд гэгддэг цахиур эрдэнэсийн хамт олон нийтэд дэлгэхээр төлөвлөсөн.
БНСУ-д Мьянмарын соёлын төв, Олон Улсын Буддагийн музей гэж бий. Энэ музейд хадгалагдаж буй бурхан багшийн үс эрдэнэ, хуруу эрдэнэ гэх мэт зүйлс Монголд ирэх юм.
Мөн үзэсгэлэнд манай музейд хадгалагдаж буй олон бүтээлийг толилуулна. Буддын шашны сургаалд нирваан төрхөө олоод дараа төрөлдөө очихдоо энэ биеийнхээ 30 хувийн эрдмийг аваад явдаг гэж ярьдаг. Харин үлдсэн 70 хувийн эрдэм нь биеийнх нь ясанд шингэдэг гэж үздэг.
Өмнө нь манай музейд Энэтхэгээс бурхан багшийн рэнсрэл ирж байсныг санаж буй байх” гэж онцоллоо.
Мөн энэ үеэр бурхан багшийн үлдэц эрдэнэс ямар учраас БНСУ-ын музейд очсон талаар “Самъяа” хийдийн дэд хамба н.Батболд тайлбарласан юм.
Тэрбээр “Одоогоос 2,560 гаруй жилийн өмнө бурхан багш мэндэлсэн. Бурхан багшийн мэндэлсэн, ариусан гэгээрч бурхны хутгыг олсон, нирваан дүрийг олсон гурван их дүйчин өдрийг 1999 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын баталснаар тэмдэглэж ирсэн билээ.
Монголчуудын хувьд зуны тэргүүн сарын шинийн 15-ны их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгож тэмдэглэхээр Улсын Их Хурал (УИХ)-аас тогтоол гаргасан.
Бурхан багш 81 насандаа лагшин дүрээ хурааж, нирваан дүрийг таалсан гэж үздэг. Түүний дараа шавь нар нь чандарлаж хайлуулахад зарим эд эрхтэн нь рэнсрэлүүд болон үлдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Бурхан багшийн эрдэнэс нь дэлхий дээр байгаа олон эрдэнэсээс хамгийн дээд нь гэдэг. Тиймээс бурхан багшийн ринсрэлүүдийг зална гэдэг нь бурхан багш өөрийн биеэр морилон ирлээ гэж буддын шашинтнууд сүсэглэдэг.
Бурхан багшийг таалал төгссөний дараагаар найман улсын хаан ринсрэлийг нь хувааж аваад 10 газар суварга босгон байрлуулсан түүхтэй.
Бурхан багшийн хоёр эрхэм шавь нь ирээдүйд хинди шашинтнуудын зүгээс түрэмгийлсэн үйлдэл ирнэ гэдгийг таамаглаж байсан тул тухайн үеийн хаантайгаа тохиролцоод ринсрэлийг боломжийнхоо хэрээр цуглуулж Бирм улсын хил орчимд бунхан байгуулаад хиймэл уул бүтээж, нуусан байдаг.
Бурхан багшийн хуруу эрдэнэсийг Богд хааны ордон музейд энэ сарын 20-24-нд зална
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...