Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор 2024 оны захиалгаа авч эхэлсэн. Эхний ээлжийн захиалга өнгөрсөн даваа гарагт нээгдэж, бүртгэл явагдаж дууссан. Тэгвэл хоёрдугаар ээлжийн захиалга энэ сарын 15-нд буюу өнөөдөр 11.00 цагт, 4 дүгээр ээлжийн захиалга энэ сарын 15-нд буюу өнөөдөр 14.00 цагт nairamdal.mn хаягаар нээгдэх байсан ч өөрчлөлт оржээ.
Энэ талаар Найрамдал зуслангийн захиргаанаас “Найрамдал цогцолборын nairamdal.mn вэб сайтад гадны нөлөөтэй саатал гарсан. Засварын ажил үргэлжилж байгаа тул зуны ээлжүүдийн /2-оос 4-р ээлж/ захиалга авах өдөр, цаг өөрчлөгдөж байна. Бид захиалга эхлэх цагаас 24 цагийн өмнө тухайн ээлжийн захиалгын товыг мэдээлэх болно.
Бид гадны нөлөөллийн эсрэг яаралтай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Эрхэм та бүхэндээ чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэжээ.
Улмаар хоёрдугаар ээлжийн захиалга маргааш буюу энэ сарын 16-ны 11.00 цагт нээгдэхээр болжээ. Уг ээлжид 7-12 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд төлбөр 476.500 төгрөг байх аж
Previous post
Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...