Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр баяр наадмыг өөр байдлаар зохион байгуулах гэж байгаа талаараа хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талд хуушуурын худалдаа хийхгүй, Нарантуулыг нүүлгэж очуулахгүй гэдгийг хэлье. Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод битүү углааш, худалдаа үйлчилгээ болчихдог.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд чанар, стандарт тавина. Хуушуур хайрсан тосоо гадна ногоон байгууламж руу асгадаг. Энэ жил ийм байдал гаргахгүй.
Дэд бүтэцтэй, зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт хийж өгнө.
Үндэсний их баяр наадмыг энэ жил онцлогтой хийхээр Соёлын Яамтай ярьсан. Өндөр гэгээн Занабазарын урласан 21 Дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх, Монголын Уран Зургийн Галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэнэ.
Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны орлогч даргын хувьд энэ жилийн наадмыг өөр байдлаар хийх саналаа хэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээний ажил хуваарийн дагуу явж байгаа” хэмээн ярилаа.
НИТХ-ын хуралдаанаар:
Нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ
Тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцэнэ.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...