Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 35, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 162, сураггүй алга болсон хүн 50, шүүхээс даалгасан хүн 157, зөрчил үйлдсэн 70 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал:
- Экологийн цагдаагийн албанаас “Э” ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн
- Урьд өмнө удаа дараа хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан иргэн М-ийг энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар Нийслэл, Дархан-Уул аймаг зэрэг нутаг дэвсгэрүүдээс удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...