Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 11 дэх жилдээ “царцаж”, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тухайн үеийн БСШУЯ-наас Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд шинэ сургууль барих тендерийг 2013 онд зохион байгуулсан байдаг.Дөрвөн тэрбумын төсөвтэй тендерт “Есүй-Орд” ХХК шалгарч, барилгын ажлаа 2014 онд эхлүүлсэн. Шинэ сургуулийн барилгыг 2016 онд хүлээлгэж өгөхөөр гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа төлбөр 1.6 тэрбумыг улсын төсвөөс авсан. Тус компанийн туслан гүйцэтгэгч компаниар “Сигнэт Уул констракшн” ХХК ажиллаж эхэлсэн байдаг.
“Есүй-Орд” ХХК-ийг судалж үзвэл, барилга, угсралт, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны аравдугаар сарын 27-нд байгуулагджээ. Ашгийн төлөө, Улаанбаатар, Чингэлтэй, 3-р хороо, 2 40 мянгат, хөнгөн хүнсний үйлдвэр 2/30, 24 тоот хаяг дээр бүртгэгдсэн байна. Хувьцаа эзэмшигчээр нь Мөнхбатын Ананд, Гэндэнгийн Лхагвадорж бүртгүүлжээ. Харин Гэндэнгийн Лхагвадорж нь 2022 онд нэрээ хасуулж, эцсийн өмчлөгчөөр нь Мөнхбатын Ананд бүртгэгдсэн байдаг.
Харин туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Сигнэт Уул констракшн” ХХК-ийг судалж үзвэл, Цэцгээгийн Ганзоригийн нэр дээр бүртгэлтэй ажээ. Тодруулбал, тус компани нь 2013 оны наймдугаар сарын 20-нд ашгийн төлөө, Улаанбаатар, Сүхбаатар, 6-р хороо, их тойруу, 73/2, 25 тоот хаяг дээр бүртгэгджээ. Үйл ажиллагааны чиглэл нь, гадаад худалдаа, барилга угсралт, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлээр бүртгүүлсэн байна. Уг компанийн хувьцаа эзэмшигчээр Дашцэрэнгийн Мөнхбаатар бүртгэлтэй байсан бөгөөд 2022 онд Цэцгээгийн Ганзоригийн нэр дээр шилжүүлсэн байдаг.

ЖҮЖИГЧИН Ц.ГАНЗОРИГ: “Есүй-Орд” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН БАЙНА
Бид Есүй-Орд” ХХК-ийн захирал Мөнхбатын Анандаас тодруулга мэдээллийг авахад тус компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Сигнэт Уул констракшн” ХХК нь жүжигчин Ц.Ганзоригийн компани хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл бид энэ талаар жүжигчин Ц.Ганзоригоос дараах тодруулгыг авлаа.
-Сайн байна уу, та. Таниас мэдээлэл тодруулах гэсэн юм?
-Сайн, сайн байна уу. Би орон нутагт ажилтай явж байгаад өчигдөр ирлээ. Надтай холбоотой мэдээл гарсан байна.
-Тийм ээ, танд “Сигнет уул констракшн” гэдэг компани байдаг уу?
-Надад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байхгүй. Барилгын компани удирдах нь бүү хэл би нэг ч тоосго өрж үзээгүй. Цэцгээгийн Ганзориг гэдэг овог, нэртэй хүн надаас өөр олон бий шүү дээ. Андуурагдсан мэдээлэл байна.
-Улаан-Уул сумын сургуулийн барилгыг барьж байгаа “Есүй-Орд” ХХК-ийн захирал М.Ананд таныг “Сигнет уул констракшн” гэдэг компанийн захирлаар ажилладаг гэсэн мэдээллийг өгсөн?
-Би хэдхэн хоногийн өмнө Улаан-Уул сумын сургуулийн талаарх мэдээллийг уншиж байсан. Аав хүний хувьд олон хүүхдийн асуудал хөндөгдөж, хэцүү нөхцөлд хичээллэж байгааг хараад сэтгэл эмзэглэж байлаа. Хүүхдүүдийг тийм орчинд сургаж, эрхийг нь зөрчиж болохгүй шүү дээ. Хурдан хугацаанд бариад, хүүхдүүдийн сурах, боловсрол эзэмших эрхийг нь хангаж өгөөсэй гэж бодож байлаа. Мөн барилга барьж байгаа компанийн хүмүүсийг хариуцлагатай байлгах үүднээс иргэн хүний хувьд ч үгээ хэлмээр санагдаж байсан. Гэтэл сургуулийн барилгыг барьж байгаа компанийн захирал нь “Жүжигчин Ц.Ганзоригийн компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь үнэн” гэж ярьсан нь үнэхээр цочролд орууллаа. Хариуцлагагүй, хүний нэр төрд халдсан мэдээлэл өгсөнд нь харамсаж байна. Энэ бол худал, андуурагдсан мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би олон сайхан хүүхэдтэй аав хүн учраас ийм муухай ажил оролцохгүй, оролцож байгаагүй гэдгийг хэлье. Энэ мэдээллээс болоод таних, танихгүй олон хүн намайг янз бүрээр хэлж байна. Тийм учраас ойр тойрныхон болон олон нийтийг энэ тодруулгаас үнэн зөв мэдээлэл аваасай гэж хүсэж байна. Дахиад хэлэхэд би нэг тоосго ч өрж үзээгүй. Бусдын адил өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдралаа босгож, хүүхдийнхээ төлөө хичээж яваа аав хүн.
More Stories
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
