Засгийн газар энэ оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Манай улс өргөн уудам газар нутагтай тул бүсчлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэвч энэ бодлого алдагдсан тул нийслэлд хэт олон хүн шавж амьдран, алслдагдсан нутгууд орхигдсон. Иймд Засгийн газраас дараах зургаан бүсэд хуваан хөгжүүлэх санал дэвшүүлснийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
- Хойд бүс
- Говийн бүс
- Зүүн бүс
- Хангайн бүс
- Төвийн бүс
- Баруун бүс
ХОЙД БҮС
Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нь улсын хэмжээнд үр тарианы 70, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангаж байна.
ГОВИЙН БҮС
Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ? Хэрхэн бид аж үйлдвэржсэн улс болох вэ? Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ бүсийн нийт хүн ам 207 мянга, нийт ДНБ нь дөрвөн их наяд төгрөг байна. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.
БАРУУН БҮС
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу? Нийт хүн ам 473 мянга, нийт ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг байна. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг.
ХАНГАЙН БҮС
Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйд түшиглсэн, хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал чухал. Нийт хүн ам 295 мянга, нийт ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай.
ТӨВИЙН БҮС
Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгоно. Нийт хүн ам 535 мянга, нийт ДНБ 4 их наяд 849 тэрбум төгрөг байна.
Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.
ЗҮҮН БҮС
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгож, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангана. Нийт хүн ам 229 мянга, нийт ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг байна.
Зүүн бүсэд нийт адууны 23 хувь, үхрийн 18 хувь байна. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлж байна.
Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой.
Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгажээ.
Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлдэг.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой болсноор гарах үр дүн:
- Энэ сэдэв олон нийтийн хэлэлцүүлэг болж, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт багтаж, бодитой хөгжих боломж гарна.
- Төсөв хөрөнгө оруулалт цэгцэрнэ.
Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг дарга нар, судлаачид оролцлоо.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
