“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараасан. Ногдол ашиг болох 96 мянган төгрөгийг хуваарилах ажиллагаа 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж байв.
Тус компани хоёр дахь удаа ногдол ашиг тараах гэж байна. Энэ удаад 2022, 203 оны ногдол ашгийг хамт олгож буйгаараа онцлогтой.
Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?
Хэрэв иргэн үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл юуны түрүүнд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудаснаас өмнө нь үнэт цаасны данс нээлгэсэн, эсэхээ шалгана. Үнэт цаасны данстай бол дахин нээлгэх шаардлагагүй.
Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдана.
Үнэт цаасны дансыг 2018 оноос эхлэн цахимаар нээх боломжтой болсон тул иргэд заавал үнэт цаасны компани дээр биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болно. Уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана.
Үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй, үнэт цаасны компаниудын мэдээллийг эндээс авна уу.
Ногдол ашиг гэж юу вэ?
Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.
Ногдол ашиг авснаар хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орох уу?
Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны тоо өөрчлөгдөхгүй. Зүйрлэж хэлбэл, хүн өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлснээр түрээсийн орлоготой болох бөгөөд энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа зүйл биш юм.
Ногдол ашгаа хэрхэн авах вэ?
Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг данс зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд шилжүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн 893 мянган хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлнэ.
ЭТТ ХК-ийн ногдол ашгийг Засгийн газар сонгуулийн жилд л бага хэмжээгээр олгодог. Ингэхдээ ногдол ашгийг олон хүнд, хурдан өгөхийн тулд тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжүүлсээр өнөөг хүрэв. Зүй нь, ХК-ийн ногдол ашгийг тухайн иргэний хувьцааны данс руу илгээх ёстой. Иймд та өөртөө болон хүүхдэдээ хувьцааны данс нээлгэсэн байх хэрэгтэй. Үнэт цаасны зарим компани энэ дансыг үнэгүй нээж байгаа бол зарим нь 8000 төгрөгийн хураамж авч байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа худалдах боломжтой юу?
Боломжгүй. Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжааг нээх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид арилжаалж эхлэх хүртэл бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй.
Хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалж эхлэхийн тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй хувьцаат компани хэлбэрээр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байх, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа тул иргэд өөрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг бусдад худалдах, шилжүүлэх боломжгүй.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
