ОХУ, БНХАУ-аас шатахуун тасралтгүй нийлүүлэгдэж байна

Амралтын өдрүүдэд хотын захын зарим ШТС-д оочертой байсан, өнөөдөр Яармаг дахь Шунхлай ШТС-д оочер үүссэн гэх мэдээллийн дагуу шатахууны хангалт, нийлүүлэлтийн талаар АМГТГ-аас тодруулахад, 

-“Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ, БНХАУ-аас тасралтгүй нийлүүлэгдэж байна. Улсын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 133,417 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,814 тн, АИ-92 автобензин 39,537 тн, АИ-95 автобензин 4,191 тн, Дизель түлш 82,483 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 52 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” хэмээн мэдээлжээ. 

Мөн “Шунхлай” компаниас “Шатахууны тасалдал үүсээгүй. Агуулахаас шатахуунаа авч очих хооронд хүлээгдсэн байх” гэсэн тайлбарыг хийжээ.

+ There are no comments

Add yours