Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгад өнгөрсөн арванхоёрдугаар сард гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Тэдний дунд онцгой байдлын аврагч байсан юм. Тухайн үед угаартаж нас барсан тохиолдол болсон. Яг энэ явдлаас сарын дараа дахин 3 алба хаагч амь насаараа хохирлоо. Тэгвэл энхийн цагт эрэлхэг хөвгүүд шил даран амь насаараа хохирох болсон шалтгааныг тэдний техник, хувцас хэрэгсэл дутуу дулимаг байгаатай холбон үзэх боллоо.
Тухайлбал , нэг хоногийн өмнө Дүнжингарав захын уулзвар дээр 60 тонн газ тээвэрлэсэн цистерн машин дэлбэрч 3 алба хаагч амиа алдсан, мөн өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт нийтийн байранд гал гарч галын бүсэд ажиллаж байсан нэг алба хаагч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Угаартсан энэхүү алба хаагчийг амьсгалын төхөөрөмжөө өмсөхдөө утаа залгисан хэмээн мэргэжилтнүүд тайлбарлалаа. Энэ бүх гашуун явдлыг сонссон хэн бүхэн дутуугийн хажуугаар дуугүй өнгөрч чадаагүй. Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээнд онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгсэл хангалтгүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байгааг дурдсан. Нэгэн алба хаагчийн ар гэрийн зүгээс “Нөхөр нь маань энэ жил нормын гутал аваагүй. Учир нь хүрэлцээгүй. Тиймээс цөлийн шартай өвөлжиж байна гэх зүйлийг бичжээ. Цаашлаад онцгой байдлын 4 алба хаагч дундаа нэг усны хувцастай гэх зүйл ч яригдсан. Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга Генерал Д.Ариунбуян “Онцгой байдлыг алба хаагчдын зориулалтын хувцас хэрэглэл 37-40 хувьтай хангагдсан хэмээн мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр ОБЕГ-аас алба хаагчдын хувцас хэрэгсэл техник хэрэгслийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар танилцуулахаар хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр хоёр алба хаагчид БНХАУ, ОХУ-аас нийлүүлсэн гэх хувцсыг өмсгөж материал хийцийг танилцуулж сайн чанартай, галд тэсвэртэй, нийт алба хаагчдын хувцас хэрэгсэл 80 хувийн хангамжтай байгаа” гэлээ. Харин онцгой байдлын алба хаагчдын хоолны зардлын тухайд, Ээлжид гарч байгаа онцгой байдлыг алба хаагчдын өдрийн хоолны зардал 9500 төгрөг байдаг аж.
Я.ГАНТӨМӨР: АЛБА ХААГЧДЫН ХУВЦАС ХЭРЭГСЭЛ, ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛНА
Сэтгүүлчдийн зүгээс Онцгой байдлын Ерөнхий газрын төсвийн мэдээллийг асуухад, ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр” Төсвийн мэдээллийн төрийн албаны нууцад хамаардаг тул мэдээлэх боломжгүй. Онцгой байдлын хэмжээнд Польш, Беларусь, Франц улсын өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Toyota загварын автомашинаар парк шинэчлэлийг хийж байгаа юм. Хүн нэг бүрийг хамгаалах тусгай зориулалтын хувцас, багаж техникийн хувьд улсын төсөвт тавигдсан мөнгөний хэмжээгээр худалдан авалт зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг. Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт байдаг. Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг гурав ангилдаг. Галын хувцас тодорхой градуст тэсвэртэй шаардлага тавигддаг. Одоо хэрэглэж байгаа хувцас нь Хятад болон, ОХУ-аас нийлүүлэгдсэн. Тухайн хувцас нь 400 градуст тэсвэртэй учир тодорхой хугацаанд тэсвэржилтийг хангана. Энэ жил 294 дүгээр тогтоолоор онцгой байдлыг алба хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор 15 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулна” хэмээв.
Харин алба үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ алба хаагчид олгох тэтгэмжийн тухайд, “Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар аль нь илүү өндөр байхыг тооцож тэтгэмж олгодог. Сүүлийн 10 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог” гэдгийг онцоллоо.
Д.АРИУНБУЯН: ЦЭРГИЙН ТООГ ХУУЛИАР НУУЦАЛДАГ ТУЛ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ НУУЦ
“Онцгой байдлын Ерөнхий газрын төсвийн нийт зардлын 80-90 хувь нь урсгал зардал бол Хөрөнгө оруулалтын зардал нийт зардлын 10-20 хувийг эзэлдэг. Хөрөнгө оруулалтын зардал өмнөх 2023 онтой харьцуулахад нэмэгдсэн. Цэргийн тоог хуулиар нууцалдаг тул манай байгууллагын төсвийн мэдээлэл нууц байдаг” хэмээн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Д.Ариунбуян хэллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...