Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж дуусаад УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан “Онцгой байдлын алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх, эрсдэлгүй байх, ард түмнээ авран хамгаалах үйл хэрэгт нь үе үеийн Засгийн газар хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ирсэн.
Гэхдээ хангалттай биш байгаа гэдгийг байнга ярьж байгаа. Онцгой байдлын алба гэдэг ард түмний амар тайван, аюулгүй байдлыг хангах төрийн цэргийн байгууллагын нэг.
Хэдийгээр шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг үе шаттайгаар авдаг ч хангалттай тавьж чадахгүй байгаа. Түүний улмаас хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг хэрэглэхтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч хөрөнгө оруулалтуудыг зохин хэмжээнд шийдвэрлэх алхмуудыг Засгийн газраас хийж байгаа.
Ер нь хэдийгээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн ч бидний өмнө ахуйн ослоос эхлээд эрсдэл аюул байнга нэмэгдэж байна. Цаашилбал, байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг уурын өөрчлөлт, тохиолдож болзошгүй эрсдэлүүд байнга нэмэгдэж байна.
Тийм ч учраас бид онцгой байдлын алба хаагчдаасаа гар татаж болохгүй гэдгийг байнга хэлж байгаа. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрд нь тавих ёстой. Бид тавилаа гээд сэтгэл ханаж болохгүй. Бид болчихлоо гэж байхад цаана нь эрсдэлүүд хэд дахин нэмэгдэж байна. Тэр нь бидний хэдэн арав дахин хурдтай хөрөнгө оруулалт, хүн хүчээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлж байгаа. Тиймээс цаашдаа энэ албаа бэхжүүлэх, боловсон хүчнээ бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хангах, албаныхаа чадавхыг бэхжүүлэх асуудал дээр бүх талаар бүх байгууллага анхаарч ажиллах ёстой.” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...