Нийслэлийн нийтийн тээврийн чиглэл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайн өмнөх автомашины зогсоолд автобусны буудалтай болж, тэндээс нийт таван чиглэлд зорчдог болоод байв. Эл шийдвэр хоёр хоног хэрэгжээд гурав дахь өдөр нь буюу өнөөдрөөс эхлэн хоёр чиглэл нь хасагдлаа.

Тодруулбал,

  • М:2 Зунжин- Сүхбаатарын талбай
  • М:3 Архивын ерөнхий газар- 120 мянгат- Сүхбаатарын талбай
  • Ү:30 Сүхбаатарын талбай- Натур худалдааны төв- Жанжин клуб гэсэн гурван чиглэлд зорчдог боллоо.

Нийслэлчүүд төв талбайдаа автобусны буудалтай болсон ч тэнд хаашаа зорчих чиглэлийн мэдээлэл байрлуулаагүй байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас хоёр ажилтан томилон иргэдэд мэдээлэл өгч байна. Түүнчлэн Ү:30 чиглэлийн автобус 30 минутын зайтай ирж байгаа тухай тэнд автобус хүлээж буй иргэд болон чиглэлийн мэдээлэл өгч байгаа ажилтан мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Бусдын гадаад паспортыг ашиглан хууль бусаар хилээр гарахыг завдсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Next post Н.Сугар: Хотын төв хэсэгт зогсоолуудыг хаасан дахин зогсоол хийхгүй, ногоон байгууламж хийнэ