Нялх биетэй эхнэр нь нас барж, хоёр сартай ихэр, 6,11,13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах аян өрнөж, монголчууд хэдхэн цагийн дотор тус гэр бүлд 459 сая төгрөг хандивласан.
20-30 сая төгрөг цуглачихвал хүүхдүүдээ дулаахан байшинтай болгох л хүсэлтэй байсан өрх толгойлсон аав Б.Отгонбаяр ийнхүү 24 цагийн дотор түмнийхээ хайр энэрэлийг хүртсэн.
Хандивын мөнгөөр Б.Отгонбаяр хүүхдүүдийнхээ сургуульд ойрхон 4 өрөө байр авч тохижуулан, мөн хүүхдүүддээ хадгаламж нээж хийсэн хэмээн мэдээлж байв. Гэвч цахим сүлжээнд “Б.Отгонбаярын найзууд хандивын мөнгөнөөс хувь нэхсэн. Байрных нь хамтран эзэмшигчээр нэрээ бүртгүүлсэн, хадмууд нь хоёр өрөө байр авч өг гэсэн” зэрэг мэдээлэл гарах болсон.
Тэгвэл иргэн Б.Отгонбаяр энэ талаар “Цахим сүлжээнд явж буй мэдээлэл худлаа. Найз нөхдийг минь харлуулах ташаа мэдээлэл явж байна. Би таван хүүхэдтэйгээ байранд орсон. Байранд маань ямар нэгэн хамтран эзэмшигч байхгүй. Миний таван хүүхэд болон миний нэр дээр байгаа. Хадам ээждээ нэг өрөө байр авч өгсөн. Миний хадам ээж түрээсийн байранд амьдардаг, хөл гар муутай. Хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн” хэмээлээ.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд орж ирсэн орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин...
Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав
Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн...