2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсон.
УИХ-ын лхагва гарагт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Өмнө нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, Монгол Улсын иргэд тус компанийн хувьцааг эзэмших эрхтэй байв. Иргэдийн эзэмшдэг хувьцааны тоо харилцан адилгүй. Зарим нь 1072, 300 хувьцаагаа төрд эргүүлэн худалдсан болон сургалтын төлбөрөө төлүүлсэн оюутнуудын хувьцааны тоо 1072-оос бага байдаг.
ЭТТ ХК-ийн хувьцааг эзэмших иргэдийн тоог нэмснээр хэчнээн хувьцаа эзэмшигчийг бүртгэх талаар тус компаниас тодруулав.
Сүүлийн 11 жилийг дундчилбал жилд дунджаар 78 мянган Монгол Улсын иргэн иргэний шинэчилсэн бүртгэлийн цахим мэдээллийн сангийн төрсний бүртгэлд бүртгэгдсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас иргэний шинэчилсэн бүртгэлийн цахим мэдээллийн санд 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш төрсөн 854,765 (нас барсны бүртгэлийг хассан, эсэх) Монгол улсын иргэн төрсний бүртгэлд бүртгэгджээ.
Сүүлийн 11 жилийг дундчилбал жилд дунджаар 78 мянган Монгол Улсын иргэн иргэний шинэчилсэн бүртгэлийн цахим мэдээллийн сангийн төрсний бүртгэлд бүртгэгдсэн байна.
Тэдгээрт хуваарилах шаардлагатай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тоо ширхэг 916,308,080 ширхэг. Энэ нь компанийн нийт хувьцааны 6.11 хувийг эзлэхээр байна.
Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс хойш төрсөн Монгол улсын иргэдэд нэмж эзэмшүүлэх шийдвэр 2023 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гарвал ойролцоогоор нэг сая найман мянган иргэн 1072 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлнэ.
Нийт 1.1 тэрбум ширхэг хувьцаа буюу компанийн нийт хувьцааны 7.33 хувийг эзлэхээр байна гэж “ЭТТ” ХК-иас мэдээлэв. Мөн эдгээр нь урьдчилсан тоо гэсэн юм.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...