Маргаашаас буюу энэ сарын 20-ноос эхлэн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орж байгаа. Шинэчлэгдсэн чиглэлүүдтэй холбоотойгоор олон нийтийн дунд эргэлзээтэй олон мэдээллүүд гарч буй. Нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар мэдээллийг НЗДТГ болон холбогдох албаныхан өнөөдөр /2024.01.19/ мэдээллээ.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.ОТГОНЖАРГАЛ:

-Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөж байна. Автобусны нийт 224 буудал дээр шинэчлэгдсэн маршрутыг байршуулсан.

Маргаашаас үйлчилгээнд явах 1074 автобусны дотор талд ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр шинэ чиглэлүүдийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж байна.

Дамжин суулт, маршрут, өөрийн сонгосон байрлал руу явганаар болон автобусаар хэдэн минутад очих мэдээллийг ч багтааж байна. Иргэд “imap.mn” сайтаас автобусны шинэчлэгдсэн чиглэлээ харах боломжтой. Өөрсдийн байршлаа хийгээд чиглэлээ харах нь илүү оновчтой, хялбар.

АВТОБУСНЫ ШИНЭЧИЛСЭН МАРШРУТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Маргааш буюу 1 дүгээр сарын 20ний өдрөөс эхлэн автобус шинэ чиглэлээр иргэдэд үйлчилнэ
Next post ХЭРЭМНИЙ ТАЛААРХ БАРИМТУУД