Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувьд нэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд улсын нөөцөөс Засгийн газрын 2023 оны 449 дүгээр тогтоолоор 80 тонн хивэг, 479 дүгээр тогтоолоор 50 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тус аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллах үеэр иргэдийн илэрхийлсэн аймгийн Онцгой комиссоос малчдын бэлтгэсэн мал, махыг худалдан авахад орон нутгийн махны өөрийн агуулах зоорьтой аж, ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчдын малыг газар дээр нь очиж худалдан авалт хийх боломжоор хангахад анхаарах хүсэлтийг уламжиллаа.
Тэрбээр “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил өчигдрөөс эхэлсэн. Эхний өдөр 238.7 сая төгрөгийн арилжаа хийгдсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдэж байгаа. Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон. Энэ нь захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм. Мөн малчид их хэмжээний мал махаа зээлээр худалдан борлуулах боломжтой” хэмээн онцоллоо.
Мөн Дорноговь аймагт олон улсын ачаа тээврийн гол боомт Замын-Үүд болон төв магистраль зам байрладаг учраас зам даваа хаагдах үед авто зам гаргахад шаардлагатай авто грейдерийг улсын нөөцөөс олгохоор боллоо.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...