УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Узбекистан улс нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр өндөр хөгжсөн, 35 сая гаруй хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогдох зах зээлтэй улс. Тус улстай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, худалдааны эргэлтийг өсгөн нэмэгдүүлэх, тэр дундаа манай улсаас мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой.
Төрийн тэргүүн болон Гадаад харилцааны сайд нарын хийсэн айлчлалын үр дүнд тус улстай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснээс гадна агаарын харилцааны болон авто тээврийн хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиолцож байгуулахад бэлэн болоод байна.
Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог тул аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломжууд бүрдэх юм гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцууллаа.
Тогтоолын төслийг батлах тухай санал хураахад УИХ-ын гишүүд 66 хувиар дэмжсэн тул тогтоолын төслийг баталлаа.
More Stories
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалджээ
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Онц дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлын явц үр дүнг засгийн газарт танилцуулжээ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 сарын хугацаатай...
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлээ
Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байна
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан...