“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл санаачилжээ.
Маргааш болох УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар энэ төслийг хэлэлцэх, эсэхийг шийднэ.
Төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах зарчмыг 2024 оны 07 дугаар сарын 01 хүртэл барьж ажиллахыг Монгол Улсын Засгийн Газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
1/. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах замаар нэмж бий болгох, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж бий болгох, эдгээрийг бий болгох зорилгоор хувьцаа худалдан авах, өрийг хувьцаагаар солихыг хориглох:
2/. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тооны дээд хязгаарыг 400 байхаар тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий болсон тохиолдолд хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг баримтлах:
3/. Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар цаашид авах арга хэмжээг бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах:
2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Хурлын Эдийн Засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/ нарт үүрэг болгосугай хэмээн тусгажээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...