
Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ шинэ оны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр хугацаанаасаа өмнө суллагдсан. Суллагдсанаас нь хойших анхны лайваар өчигдөр хийлээ. Энэхүү лайвыг 45600 хүн зэрэг үзэж хамгийн олон үзэлттэй лайвын нэг боллоо.
Тэрбээр “Та бүгддээ шинэ оны мэнд хүргэе. Надад санаа зовж, байсан ард түмэн, эгч, дүү, эхнэртээ маш их баярлалаа. Өмгөөлөгч Р.Булгамаа, Л.Баттогтох, н.Чинзориг, н.Зүмбэрэл, Оросоо, Дамбажижи, О.Баасанхүү гишүүн, “Од” клубийн найзууддаа, Д.Ганбаяр найз, нартаа мөн баярлалаа. Мөн аав ээжээсээ уучлалт хүсье. Хүү нь дэггүйтэж, бусдын эрх минийхээр хязгаарлагдаж байсныг ойлгосон. Хэрэгт холбогдож, айсандаа биш ах дүүсээ эргэлтээр ирэхэд нулимс гарах гээд байдаг юм билээ.
Намайг ххүмүүс яагаад хоригдсоныг ойлгоогүй гайхсан байна лээ. Шүүх хурал хаалттай болсон. 22.2 зүйл заалтаар анх дуудсан. Үүний дагуу 30 гаруй зөрчил үүссэнийг Хөх хотын асуудал болсон. Хүнд газар хэлж өгсөн учраас тогруул, Хөх хотод түрээсэлсэн байр, зардлаас үүдэн ял, Аудитын дэд дарга О-гийн талаар худал мэдээлэл өгсөн гэх, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх дөрвөн асуудалаар яллагдсан.
Давж заалдаад ялаа жил 10 сар болгож бууруулсны дараа дээд шүүхэд хандсан ч авч хэлэлцээгүй. Магадланд хандсан. Аав минь элэгний том хагалгаанд орсон. Суугаад гарч ирэхэд аавыгаа л эсэн минь байгаасай, амьд мэндэд нь очиж уулзаад асрах юм сан гэж их хүсэж байлаа.
Хамт ял эдэлж байсан залуугийн аав нь бурхан болсон. Тэр үед л Ерөнхийлөгчид ханд гэж хэлсэн О.Баасанхүү гишүүнийхээ үгэнд орж хандах болсон. Түүний үр дүнд 2023.12.29 нд уучлагдсан. Би шууд аавдаа давхиж очсон. Миний аав руу Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдсон байна лээ. Хүүд тань гарын үсэг зурах гэж байгаагаа хэлж, бие тэнхээг нь асуусан байна лээ. Маш их баярлаж байна.
Би маш их зүйлийг ухаарсан учраас улсдаа хувь нэмрээ оруулж, иргэдээ ажлын байраар хангана. Хоолны бизнес хийнэ. Ирээдүйд хүүхэд багачуудын төлөө, өвдсөн зовсон хүүхдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь дааж, үнэхээр мэдлэгтэй ардын хүүхдүүдэд гадаадад сурахад тэтгэнэ
Би хэтэрхий хүнийг доромжилж, удам судар бүх юмаар нь хэлдэг байсан байна лээ. Увс энэ тэрээр нь дууддаг байсан О.Цогтгэрэл гишүүн маань дэмнэж тусалж хорих ангийг шилжүүлэхэд тус болсон.
Аав, ээж хоёр минь намайг нэг цагийн л лайв хий гэсэн. Одоо хуучных шиг дэггүйтэж лайв хийхгүй ээ. Хүү нь дэггүйтэж үзэл бодлоо илэрхийлж яваад аав ээж хоёрынхоо санааг их зовоолоо. Уучлаарай… “гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...