Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны гишүүнээр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын дарга Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталсан.
Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.


Тангараг өргөсөн гишүүдэд СЕХ-ны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм.
Тэрбээр ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхүүд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Previous post
Ц.Төрхүү: Халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...