Хар сүүлт зээр агнасан иргэдэд тэнсэн харгалзах ял оноосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзжээ.
Энэ талаар Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “М, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан гурван ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ.
Мөн А-г нэг хар сүүлт зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх М, Э нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тус бүрээс 27 сая төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох долоон сая 500 мянган төгрөгийг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэжээ.
Д-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сар, А-г ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар, Г-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.
Давж заалдах шатны шүүх Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, А-аас 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн зохицуулалтад заасан болзол, шаардлагыг хангасан, шүүгдэгчид хэрэглэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүхээс сонгон хэрэглэсэн тохиолдолд үндэслэл болсон шалтгаан, нөхцөлийг хууль ёсны шаардлагыг хангахуйц байдлаар шийдвэртээ тайлбарлан бичих учиртай.
Иймд Дээд шүүх шүүгдэгч М, Э нар 10 тооны эр, таван тооны эм хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж, амьтны аймагт хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээнд нийцээгүй хэмээн дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...
Монголыг олон улсад сурталчлахаар байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай,...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгааг уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал...