Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө. Тэд Монгол Улсын Шүүх хуулиа зөрчиж Н.Өнөрцэцэгийг гадуур шалгах боломжтой байтал хорьж байгаад гомдолтой байна хэмээн хэлэв.
Н.Өнөрцэцэгийн ээж “Бидний хар бараан өдрүүд үргэлжилж байна. Охины минь хоёр хүүхдэд маш хэцүү байна. Бага хүү нь юу ч идэж уухгүй байгаа. Ард түмнээсээ тусламж хүсэж байна” гэлээ.
Эгч Н.Өнөрбаяр “Дүүтэйгээ уулзах гэхээр зөвшөөрлийн бичиг өгдөггүй. Уг нь долоо хоногт 2 удаа зөвшөөрлийн бичгийг өгөх ёстой. Очихоор шалтаг тоочоод уулзах зөвшөөрлийг өгөхгүй байна. Холбогдох байгууллагууд энэ асуудлыг шийдэж өгөөч. Миний дүү хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй. Биднийг орон сууцтай л гэнэ. Малчин хүн орон сууцтай байж болдоггүй юм уу. Манай гэр бүлийг маш сайн шалга, банкны зээлийн гэрээ л гарч ирнэ. Дүү маань байр түрээсэлдэг байсан. Витамин худалдаж олсон мөнгөөрөө түрээсийнхээ мөнгийг өгдөг байсан шүү дээ” гэв.
Сэтгүүлч Өнөрцэцэгийн дүү “Эгчийг минь өнөөдөр суллах ёстой байсан. Гэтэл 30 хоногийн хугацаанд 10 гаруй шүүх хурал болсон ч одоог хүртэл суллаагүй. Миний эгч Монгол Улсад маш их хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Жишээ нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэргийг нийтэд ил тод болгож, мэдээлсэн. Үүний хор уршгийг торны цаана мэдрээд байж байна. Гэхдээ миний эгч ч гэлтгүй хүн бүр төгс биш. Найман ишигний хэрэг, хүнийг гүтгэсэн гэх хэрэгт нь шалгаж болно. Гадуур шалгаж болно шүү дээ. Хэрэг шийдэгдэх хүртэл туслах хүмүүс, холбогдох байгууллагуудын өмнө өвдөг сөгдөн гуйх болно” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...