Мэдлэг нь хүрэхгүй, мэдэл нь дутсан Ж.Ганбаатараа огцруулаачээ!!!

Орон даяар шатахууны хомсдолд орж байгаа нь огцрох болзлоо хангасан гэж харагдахгүй байна уу, Ерөнхий сайдаа. Салбартаа гологдсон Ж.Ганбаатарыг огцруулахад хэний ашиг сонирхол зөрчигдөх гээд байгаа юм бэ. Яагаад “улс төр” гэсэн ганцхан шалгуураар Улс эх орны эрх ашгийг хойш тавьж хувь хүний эрх ашгийг тэргүүнд тавьдаг юм бэ. Яагаад орон даяар шатахууны хомсдолд орчихсон сандарч байхад “огт юу ч болоогүй мэт” асуудалд хандаж, албан тушаалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй хүмүүст аманд нь тултал албан тушаал өгч, эх орондоо байж эмгнэнэ гашуудтал нь монголчуудаа туйлдуулаад байгаа юм бэ??

Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг үгийн бодит жишээ болсон Засгийн газрын гишүүн хэн бэ гэхэд захын хүүхэд Ж.Ганбаатар гэж хариулахаар болтлоо нэр хүнд нь унаж шалаар нэг тарсан этгээдийг ямар ашиг сонирхол байдгаас болж эгнээндээ байлгаад байгааг энэ Засгийн газраас асуумаар байна. Ерөнхий сайдаа Ж.Ганбаатар гэгч этгээдэд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийг хариуцуулж, “нүд рүүгээ хуруугаа хийх”-ээ болихыг олон нийт шаардаж байна. 

Хариуцлагатай албан тушээл эрхэлдэг Засгийн газрын гишүүн энэ хүн 2023 оны 09 дүгээр сарын 21-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, “ОХУ нефтийнхээ экспортод өнгөрсөн намар хориг тавьсан. Энэ хоригт Монгол Улс ороогүй” гэж мэдэгдэж байсан нь худал юм. Учир нь хориг тавьсан албан тоотод Монгол Улс хамаарахгүй гэсэн ганц ч үг үсэг байхгүй учраас адилхан хоригт орсоноос хоёр сар орчим хугацаанд үргэлжилсэн хоригоос үүдэж Монгол Улсын хэмжээнд шатахууны хомсдолд орж, иргэдийн бухимдал туйлдаа хүрэв. 

ОХУ-ын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын20-нд “ОХУ-аас арилжааны бензин, дизель түлшэкспортыг түр хугацаагаар хориглох тухай” тогтоолгаргасныг Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирүүлж, албажсаныг, уг тогтоолын гол утга нь“тодорхой нэр төрлийн дизель түлш болоод автобензиний экспортод хориг тавьсан”-д байв.  “Тодорхойнэр төрлийн дизель түлш гэдэгт Евроазийн гаалийнангилалаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийгэкспортлох боломжтой гэсэн үг бөгөөд манай улс рууРоснефт компаниас экспортолж байгаа дизель түлшбагтах боломжтой гэж бид харж байгаа” хэмээн ихэд албархуу өгүүлж байсан Ж.Ганбаатарыг яг үнэндээ уг тогтоолыг уншиж үзсэн эсэхэд өнөөдөр эргэлзэж байна. 

Учир нь ОХУ-ын хоригт орсон автобензин гэдэгт АИ92, АИ95 бензин орсон. Гэтэл ОХУ дотооддооевро-5 ангиллын автобензин хэрэглэдэг бол Монголчуудын хувьд евро-2 ангилалын бензинийг хэрэглэдэг. Тиймээс энэ байгаа. Энэ тогтоол евро-2 бензин хамаарагдахгүй байх магадлалтай хэмээн Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2023 оны 09 дүгээр сарын 21-нд сэтгүүлчдэд мэдэгдэж байв. Харамсалтай нь Ж.Ганбаатар гэгч этгээдийн хэлсэн бүхэн худал байсан бөгөөд “мөн тогтоолд Засгийнгазар хоорондын комиссын гэрээтэй бол үүндхамаарахгүй байх магадлалтай гэсэн үг, өгүүлбэрүүдбайгаа. Манай улсын 2023 онд байгуулсан Засгийнгазар хоорондын комиссын 24 дүгээр зүйлд заасанГазрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээнийдагуу бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулгабайгаа. Энэ агуулгын хүрээнд бид асуудлуудаа тавьжОХУ-тай ярилцана…” гэсэн нь ч ээлжит молиго үмхүүлсэн арга ядсан зүйл байсан нь өнгөрсөн хугацаанд Монгол орон даяар хамарсан шатахууны хомсдол байв. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын шатахуун хэрэглээний 85-90 хувийг ОХУ-аас экспортолдог бөгөөд АИ92 шатахууны үнийг чөлөөлсөн нь өнөөдөр Монгол орон даяар тулгараад байгаа эрсдлийг бий болгож байгаа. Энэ эрсдлээс сэргийлж, салбараа ажиллуулж чадаагүй Ж.Ганбаатарын хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тэнцэхгүй, уг салбарыг аваад явах чадамж ч үгүй нэгэн гэдгийг ойрын хугацаанд үүссэн асуудал маш тодорхой харагдуулаад байхад өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь энэ Засгийн газрын бас нэгэн алдаа гэж харахад хүргэж байна. Сануулахад, “Гол нэр төрлийн бараабүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийгУИХ яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Үүн доторшатахуун АИ92-ыг нэр заан хуульчилсан нь гол алдаа болсон. Учир нь уйлдвэрлэгч орон биш атлаа импортын бараанд үнэ тогтоосноос болж импортлогчид гадна зах зээлд үнэ нь өссөөр байгаа АИ92-ыг оруулж ирэх нь маш их алдагдалд хүргэж байгаа. АИ95, 98 бензинүүдэд үнэ тогтоогоогүй учраас дэлхийн зах зээл дэх үнээр нь хангалттай оруулж ирдэг. 

Хамгийн эмгэнэлтэй нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр зарлачихсан атлаа Засгийн газраас байсхийгээд цалин нэмдэг. Төр болоод төсвийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд хувийн хэвшил дагаж чирэгддэг. Энэ нь нефть импортлогч компаниудыг ч тойрохгүй дайрч, цалин нэмэх бүрт шатахуун түгээгчид цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж, компанийн эздээ хүнд байдалд оруулдаг. Цалингаа нэммээр байвч хамгийн их эрэлттэй АИ92 нь үнэ нэмэхгүй байхаар хуульчлагдсан, дээрээс нь гадна зах зээл дэх үнэ үргэлж өсөн нэмэгдэж байдаг учраас импортлогчид энэ төрлийн шатахууныг тэр бүр оруулж ирж чаддаггүй гэх мэтээр олон асуудлыг дараагийн удаа хөндөх болно…

Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours