Өдрөөр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, амьжиргааны төвшин нь алгуурхан ядуурал руу дөтөлсөн ард иргэдийн хувьд орон даяар шатахууны хомсдолд орж “балга бензинээ дуустал” дугаарлаж хязгаарлалттай хэмжээгээр шатахуун худалдаж авах нь хэнийг ч бухимдуулахаар байсан нь аргагүй юм. Энэ бүхэн дээр нэрмэж байгаа мэт Ж.Ганбаатар сайд уул уурхайн салбарынхны түлш, шатахууны хэрэглээ 2-3 дахин өссөн нөхцөл байдал дээр шуурхай арга хэмжээ аваагүй нь энэ хугацаанд түлш, шатахууны хомсдол үүсгэх үндсэн нөхцөл болсон нь дамжиггүй.
Хамгийн гол нь салбарын сайдын хүлээх хариуцлага, үүрэх үүргийн хувиар импортлогчдод захиалгаа нэмж өгөх, мөн үүнтэй уялдан нэмэлт вагон тээвэр нэмэгдэх тул Зам тээвэр, хөгжлийн яам, Төмөр замынхантай урьдчилан тохирох зэрэг салбар хоорондын ямар ч ажил хийгээгүйгээс болж Олон улсын галт тэрэг, ачаа тээвэрт хүлээлт үүссэн. Монгол Улс бусад улс орны адил хоригт орж, түлш шатахуунаа татан авч чадахгүй байснаас импортлогчдын өмнө татсан байсан нөөц буюу ард иргэдийн хэрэглээг уул уурхайд руу татсаныг буруутгах аргагүй юм. Хамгийн гол нь ОХУ-аас тавьсан хориг одоо ч бүрэн тавигдаагүй буюу өвлийн дизель түлшээ ОХУ экспортод гаргаагүй хэвээр байхад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Орост очиж Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл хийж чадахгүй байгаа нь жинхэнэ эмгэнэл буюу энэ салбарыг огт мэдэхгүйдээ бантсан аргаа барсан үйлдэл болохыг хэн хүнгүй өнөөдөр анзаарч мэдээд байхад Засгийн газар нь, эрх бүхий этгээдүүд олж харахгүй байгаа нь үнэхээр гайхшралыг төрүүлж байгаа юм.
Гэтэл энэ гайхшралаас бүр ч илүү гайхамшиг бий болсон нь салбарын сайд нефть импортлогч толгой компаниудад “БЭТ” томилж эхэлсэн сураг байв. Гадаад зах зээлд ажиллаж чадахгүй байж импортлогчдоо дарамталж, компаниудын нөөц, агуулахуудыг шалгана гэх мэтээр “гэнэт л амилж эхэлсэн” сайдын “томрол” бүр ч гайхамшгийг бүтээж эхлэв. Импортлогчдын нөөц, үлдэгдлийн мэдээллийг хилээр орж ирсэн дүн болон борлуулалтын мэдээлэлтэй тулгаж үзэхэд гараад ирэх мэдээллийг “агуулахуудын байршил, үлдэгдлийг яамны ажилтнуудаар шалгуулна” гэсэн шийдвэр гаргасан Ж.Ганбаатар гэгч хүний “цам харайлт” маш ноцтой үр дагаварыг дагуулж мэдэхээр байгааг хэн ч анзаарахгүй мэт царайлж буй нь бүр ч харамсалтай. Учир нь түлш, шатахуун гэдэг бол стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүнд орохоос гадна аюулгүй байдлын асуудал ч дагалдаж байдаг. Хэн хүссэн нь нефтийн агуулах, нөөцийн савны байршлийг мэдээд байдаг ч зүйл биш. Тэгээд ч нефтийн бүх компаниуд 100 хувь хувийн өмч тул салбарын сайдад ингэж зоргоор авирлах эрх огт байхгүй гэдгийг салбараа мэдэхгүй салбайсан Ж.Ганбаатарт ингээд болов сануулья, эрхээ биш хэн нэг нь дамжуулаад хэлэх биз ээ!!!!!!
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
