Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өгч байна.
Улсын хэмжээнд амбулаториор 243,621 хүн үйлчлүүлснээс 22,440 тохиолдол буюу 9.2 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдол байна. Үүнийг
- өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их
- өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар бага байна.
Түргэн тусламжийн нийт дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгааг мэдээлэв.
Тэрбээр “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг.
Одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу идэвхжлийн түвшинд Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг орж байна.
Гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд Улаанбаатар хот болон есөн аймаг багтаж байна.
Дөрөвдүгээр түвшинд Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг шилжжээ.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лавлагаа лаборатори болон салбар дөрвөн лабораторид нийт 256 сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс
- 16.7 хувьд нь амьсгалын замын синцитиал вирус
- 15.1 хувьд нь томуугийн А хүрээний H3N2 вирус
- 5.2 хувьд нь Sars-CoV-2 буюу коронавирусийн вирус,
- 6.2 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна.
Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд нийт 9,020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2,818 буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 51.6 хувийг тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2,308 ор дэлгэж томуу, томуу төст өвчний шалтгаант өвчлөлөөр хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэв.
Шинэ жилийн баяр олон хоног үргэлжлэхтэй холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд зөвлөлөө.
- Бага насны хүүхдийг олон хүн цугларсан газраар дагуулж явахгүй байх
- Амны хаалтыг тогтмол зүүж хэвших
- Гарын ариун цэврийг сахих
- Өрөө тасалгаандаа агаар сэлгэлт тогтмол хийх
- Даарахгүй байх, дархлаагаа дэмжих
- Ажил, амралтаа зохицуулах
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шаардлагатай үед эрүүл мэндийн байгууллагад хандаж заавар зөвлөмж авахыг зөвлөж байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...