УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”/ЭТТ/ компанийн ноогдол ашгийг иргэн бүрд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уг тогтоолыг дагаад баялгийн сангийн тухай хууль батлагдах ёстой, хуулийг хэзээ оруулж ирэх вэ?, ЭТТ компанийн ногдол ашиг гэж иргэн бүрд хэдэн төгрөг олгох вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болгож, Ерөнхий сайдад танилцуулсан. Ойрын хугацаанд Засгийн газрын хуулиар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.
Аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалын сангаар дамжуулж, орон сууц авах, эрүүл мэнддээ зарцуулах, эсвэл хуримтлал нь өсөх боломжуудыг тусгасан. Оны эцсийн аудитын тайлан гарсны дараа Баялгийн сангаас хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилахыг шийднэ.
Харин ЭТТ компанийн ногдол ашгийн тухайд 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон Сайн хувьцаагаар хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж олгох юм.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Иргэдэд хувьцаа өгөх нь хоёр талын ашигтай. Нэгдүгээр байгалийн баялгаас хишиг хүртэж, иргэдийн төлөөлөл ТУЗ-д суух ёстой. Одоо хэчнээн иргэдийн төлөөлөл байна вэ, ногдол ашгаа хэзээ олгох вэ? 2016 оны сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг сайдын үед иргэдэд хувьцааг мөнгөөр тараасан. Энэ хувьцаа иргэдийн нэр дээр хувьцаа хэвээр байгаа юу?
Шадар сайд С.Амарсайхан: 2021, 2022 онд ногдол ашиг авч чадаагүй иргэдэд хуваарилах ажлыг судалж, арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
2012 оноос хойш төрсөн болон 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд ЭТТ-н хувьцаа эзэмшүүлнэ.
Өнөөдрийн байдлаар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн ЭТТ компанийн хувьцааг эзэмшиж байна. Нэг сая орчим иргэн хувьцаа эзэмшээгүй байна. Нийт иргэдэд уг компанийн 34 хувийг иргэн бүрд тэгш эзэмшүүлнэ. ЭТТ компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно гэж ойлгох хэрэгтэй.
ЭТТ компанийн 34 хувийг Монгол Улсын иргэн бүр, мөн харьяат иргэн бүр ижил тэгш эзэмшинэ. Баялгийн сангийн тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...