Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр ” Засгийн газраас УИХ-д өнөөдөр өргөн барих гэж байгаа тогтоолын төсөлд дараах агуулгыг тусгасан.
“ЭТТ” ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна.
Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн “ЭТТ” ХК-ийн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслөө өргөн барилаа” гэв.
Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд:
- “ЭТТ” ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээр эзэмших эхний шийдвэр
- “ЭТТ” ХК-ийн хувьцаа нь цаашид шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат иргэн болсон бол хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно.
- Энэхүү хувьцаа нь өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдах зохицуулалтыг хийх юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...