Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн нутаг Эрхэт-Өртөө хэмээх газарт байшин шатаж байна гэсэн дуудлага 12-р сарын 18-ны өдрийн 14:50 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 20х15 метрийн хэмжээтэй гурван айлын байшин шатаж байсныг унтраасан байна.

Гал түймэрт дөрөв, нэг настай хоёр эрэгтэй хүүхэд түлэгдсэнийг гарган эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Я.Батсуурь: Баяннуурын бүлэглэл жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн
Next post Маргааш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хэлэлцүүлэг болно