Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийн ял эдлэлтийн байдлыг шалгажээ.
Шалгалтаар ажил олгогч байгууллагын зүгээс гадаа ажиллаж байгаа хүмүүсийг ажлын дулаан хувцас, өдрийн халуун хоол цайгаар хангаагүй, ялтны ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна.
Мөн зарим байгууллагаас бусдад сайн туршлага болохуйц ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдол гарсан байна. Тухайлбал, нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийг ажлын байрандаа сургаж дадлагажуулах, хамт олны дунд дасан зохицоход нь туслах зэргээр дэмжлэг үзүүлж, улмаар хоёр хүнийг ял эдэлж дууссаных нь дараа үндсэн ажилтнаараа авч, ажлын байраар хангасан байжээ.
Дүүргийн прокурорын газраас шалгалтын дүнг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Мөн “Нийтэд тустай ажил хийлгэж буй ажил олгогч байгууллагын анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, сайн туршлагыг нэвтрүүлэхийг бусад газруудад уриалсан байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...
60 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн...
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн...
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Ес зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг...
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг арванхоёрдугаар сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаж, Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах,...
