Иргэн Э хөдөө орон нутагт ажлаар явж байхад хамт байсан найз нь “… интернэт рүү орж гар утсаар чинь кино үзэж байгаад өгье” гэсэн гуйлтынх нь дагуу түүнд гар утсаа өгчээ. Найз нь түүний гар утсаар “+18” гэсэн сайт руу нэвтрэх явцад “Та зөвхөн гар утасныхаа дугаараараа бүртгүүлж энэ сайт руу орно уу” гэсэн мэдээлэл иржээ. Улмаар гар утасны эзний дугаарыг бүртгэлд оруулснаар удалгүй түүний фэйсбүүк хаяг блоклогдож, тэрээр фэйсбүүкийн чат руу нэвтэрч чадахаа больсон байна.
Улмаар фэйсбүүкийг нь хакердсан Б уг хаягаар нэвтэрч Э-ийн найзууд буюу танил хүмүүс рүү нь “түр мөнгө зээлээч” гэсэн агуулгатай захидал илгээж, 3 хүнээс нийт 330 мянган төгрөг авч залилжээ.
Иймд Б-г “кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхээс шүүгдэгч С.Б-т ял оногдуулахдаа “… би ажил хийдэг, мөн ирэх намраас сургуульдаа сурах хүсэлтэй байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг нь, түүнчлэн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсныг нь харгалзан түүнд торгох ял оногдуулав.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...