Даваа гарагийн өглөө Умард Солонгос ямар нэг пуужингийн туршилт гүйцэтгэсэн талаар Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлсэн юм.
Тэгвэл энэ нь хатуу түлшээр ажилладаг, тив алгасах Хвасон-18 баллистик пуужин байсныг Умард Солонгосын тал өнөөдөр мэдээлжээ.
Уг туршилт нь “Вашингтон алдаатай шийдвэр гаргавал ямар хариу арга хэмжээ авч чадахаа харуулсан хэрэг” гэж Ким Жон Ун хэлснийг Пёньяны төв хэвлэл мэдээлсэн байна.
Хвасон-18 пуужин дээд тал нь 6,500 гаруй километрийн өндөрт хүрч, зүүн тэнгисийн усанд 1,000 орчим километр зайтай байрласан байг 4,415 секундийн (нэг цаг, 13 минут орчим) хугацаанд “яг оносон” тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ.
Ийм пуужинг хэвийн траектороор харвавал дээд тал нь 15,000 км зайд цохилт өгөх чадвартай буюу АНУ-ын эх газрын аль ч цэгт хүрэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Туршилтын үр дүнд Ким Жон Ун сэтгэл хангалуун байгаа тухай Пёньяны мэдэгдэлд дурджээ.
Умард Солонгосын дэглэм энэ онд тав дахь баллистик пуужингаа туршсан нь энэ юм. Тус улс түүхэндээ нэг жилийн хугацаанд ийм олон зэвсэг туршиж байгаагүй билээ.
Хатуу түлштэй Хвасон-18 пуужингийн хувьд энэ оны гурав дахь туршилт нь болж байна. Өмнө нь дөрөв ба долдугаар саруудад туршиж байжээ.
Хатуу түлштэй пуужин нь шингэн түлштэй пуужинтай харьцуулахад хөөрөхдөө илүү богино хугацаа зарцуулдаг тул урьдчилан мэдэж, хариу арга хэмжээ авахад хэцүү байдаг юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...