Завхан аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумад зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй гарчээ.
Цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон, зам даваа хаагдсан, цасанд суусан зэрэг 29 удаагийн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран үүрэг гүйцэтгэж, 89 иргэний амь насыг авран хамгаалсан.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн 495 тонн хивэг тэжээлийг эрсдэл өндөртэй сумдад хуваарилах ажлыг зохион байгуулж байна.
”Завхан-АЗЗА” ТӨХК нь аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх олон улс, улсын чанартай долоон чиглэлийн 1203,2 км авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг хариуцан ажиллаж, замын хөдөлгөөний бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдээллээ

More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....