УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Ерөнхий сайдад хандаж Генетик нөөцийн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого, арга хэмжээний талаарх асуулгын хариултыг сонсож буй юм. Асуулгад ХХААХҮ-ийд сайд Х.Болорчулуун хариулав.
Мөн ХХААХҮЯ-ны мэргэжилтэн “Монгол Улсад нийт 59 үүлдэр, омгийн мал үржүүлж байна. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй хооронд асар өндөр ялгаатай байна. Тухайлбал, монгол үнээнээс жилд 700 литр сүү сааж байхад эрчимжсэн мал аж ахуйгаас 9000 литрийн хооронд сүү сааж байна. Малын ашиг шим өсөх тусам эмзэг байдал ихэсдэг.
Монгол Улсын ноолуур үнэхээр чанартай, сайн тул дэлхий маш их сонирхож байна. Япончууд спортын хувцас үйлдвэрлэлдээ дулаан хадгалах, хөлст шингээлт сайн гээд монгол ноолуурын хольц хийж эхэлсэн. Тийм учраас монгол ямааны ноолуурт генийн сайжруулалт хийх төсөл хоёр жил хэрэгжүүлсэн. Маш сайн үр дүн гарсан боловч ямаанууд маш эмзэг байна. Тийм учраас бэлчээрийн мал аж ахуйгаа дотор нь сайжруулах нь зөв гэсэн дүгнэлт гарсан.
Мөн нарийн ноост хонины аж ахуйн төслийг сүүлийн 2 жил Австралийн меринос хонины үрийг зохиомлоор хээлтүүлж Монгол Улсад энэ жил анх удаа дурангийн аргаар үр хөврөл шилжүүлэн суулгах мэс ажиллавар хийлээ. Өнгөрсөн жил зохиомол хээлтүүлгийг 10О гаруй хонинд хийж, маш сайн чанарын ноолууртай адил микронтой хонь гаргаж авсан. Энэ үр дүндээ урамшиж, үр хөврөл шилжүүлэн суулгах дурангийн мэс заслыг 400 гаруй хоньд хийсэн. Энэ төслүүдийг хэрэгжүүлж малчдад ойлгуулж, сайжруулах ажилд анхаарлаа хандуулж байна” гэж танилцууллаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
