Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаан өчигдөр /2023.12.06/ болж, Урт цагааныг нийслэлийн өмчөөс хассан байна.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг Урт цагааны барилгын суурин дээр ногоон байгууламж барина гэж мэдэгдэв.
Нийслэлээс өнгөрсөн арваннэгдүгээр сард долоо хоногийн хугацаатай олон нийтийн дунд санал асуулга явуулахад 3262 хүн саналаа өгснөөс 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахыг дэмжсэн юм. Гэхдээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН намын төлөөлөгч нарын зүгээс “Урт цагааныг сэргээн завсарлах хэрэгтэй. 3262 иргэний санал бол нийслэлчүүдийг төлөөлөх хангалттай төлөөлөл биш. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсох ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байсан удаатай. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “3262 иргэний санал гэдэг бага биш. Урт цагааныг буулгах уу, хэвээр нь үлдээх үү гэдгийг НИТХ-аар дахин хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн. Гэвч Урт цагааныг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргаснаар нурааж, ногоон байгууламж барих болж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...